Одоо хуваагдмал байгаа Ливид Орос улс хоёр эргийн хооронд гүүр тавихад туслаж чадна гэж Орос улсын ерөнхийлөгчийн Африкийн орнуудтай хамтын ажиллгааны асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов Бенгазид нэг өдөр хийсэн айлчлалаа дүгнэхдээ мэдэгдэв. Ливийн сөрөг хүчний түшиг Бенгази хотод Михаил Маргелов Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгавраар зочилсон юм. Довилийн “Их наймын” дээд хэмжэээний уулзалтаар Орос улсад Ливийн байдлыг тогтворжуулахад зуучаар ажиллах үүргийг хүлээлгэсэн юм. Михаил Маргелов нь Бенгазид Ливийн сөрөг хүчнийхнээс бүрдсэн шилжилтийн Үндэсний Зөвлөлийн  удирдагчидтай яриа, хэлэлцээ хийв.Түүнчлэн тэр Ливийн удирдагч Муаммар Каддафийн одоо Каирт амьдарч байгаа үеэл дүүтэй нь уулзжээ. “Хамгийн гол нь би Ливийн ирээдүйг хэрхэн төсөөлж буй тодорхой байр суурийг сонссон”гэж Михаил Маргелов цохон тэмдэглээд «Бенгазид, Каирт байхдаа  уулзаж байсан хүмүүсээс надад  нэг бодол төрсөн,  юу гэвэл тэд Ливийг хүчтэй, ардчилсан, орчин үеийн,өөрчлөлт,  шинэчлэлийг туулсан тийм орон болохыг нь харахыг хүсч байна.  Тэд  Ливийг арабын, лалын болон африк тивийн нэр хүндтэй гишүүн орон байгаасай гэдэгт сонирхолтой байна. Үүнтэй холбогдуулан юу хэлмээр байна вэ гэвэл, Орос улсад урьдын адил зуучлах боломж байна. Ингэхдээ бид үндэсний сэргэн мандалтын явцыг  одоохондоо хагаралд байгаа улс-төрийн элитүүдийг нэгдүүлэхэд болоод  энэхүү ажлыг  цаашид давшингуй хөдөлгөөнд  оруулахыг зорьж байна. Ливийг хагалан бутаргахтай холбоотой гарсан аливаа яриа нь огтхон ч хэрэгжихгүй  бөгөөд  энэ нь жинхэн хэлэлцэх асуудал болж чадахгүй юм» гэлээ. Муаммар Каддафийн цаашдын ирээдүйн тухай ливийн сөрөг хүчний төлөөлөгчид тэмдэглэхдээ, түүний амийг тэд хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ тэр улс орны удирлагчийн хувьд өөрийн ард түмнээ бөмбөгдснөөр ёс суртахууны, улс-төрийн эрхээ үүрд алдсан гэдгийг бүгд ойлгож байна. Тиймээс тэр огцрох ёстой.

    Натогийн бөмбөгдөлтийг нэн даруй зогсоо гэж Каддафийн үеээл дүү болзол тавьсан. Барууны орнуудын эвсэл  өнгөрсөн 3-р сараас эхлэн Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа нь тус улсын олон энгийн иргэдийн амь эрсдэхэд хүргэсэн юм.  Михаил Маргелов хэлэхдээ: «Миний ойлгож  буйгаар  улстөрийн  ахсуудлуудыг бөмбөгдөлтөөр ч, тусгай албаныхны ажиллагаагаар ч, усан цэргийн флотын ажиллагаагаар ч тэр шийдвэрлэхгүй юм байна. Ямарч бөмбөгдөлт тэр яриа, хэлэлцээгээр дуусдаг, ямарч дайн дажин, хувьсгал, тэмцэл улс-төрийн зохицуулалтаар дуусдаг юм. Энэ бол  Ливийн эв нэгдэл  болон  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад  маш зөв зүйтэй зүйл гэж үзэж байна.  НАТО нь зөөлнөөр хэлхэд арай дэндүүлж байна, тэдний  бөмбөгдөлт бол хамгийн нарийн тооцоотой, илүү хохирол учрах ёсгүй. Бид үүнийг сүүлийн дайнуудаар мэднэ» гэлээ. Михаил Маргелов нь Триполь  руу нисэхэд бэлэн байгаа ч хугацаагаа хараахан товлоогүй байна. Энэ бүхэн нь НАТО-гийн  тээврийн орон зай олгохоос л шалтгаална. Ливийн агаарын орон зай нь урьдын адил хаалттай байгаа юм. Ливийн нийслэлд Орос улсын ерөнхийлөгчийн Африкийн асуудал хариуцсан  тусгай төлөөлөгч Ливийн ерөнхий сайд Багдади Махмудитай уулзахаар  төлөвлөж байна. Мөн ГХ-н сайд, сайд нарын танхимын бусад гишүүдтэй, тэр ч  Муаммар Каддафитай хүртэл ганцаарчлан уулзах ажээ. Түүний дараа Триполь нь өөрийн байр сууриа зарлах бөгөөд Ливийн байдлыг зохицуулах “замын картыг” Орос улс танилцуулна.  Бид бүх талуудын байр суурийг нийтлэг хуваарьт хүргэхийг хичээх болно гэж Михаил Маргелов мэдэгдсэн юм.