Оросын армийн хурандаа асан Буданов Москвад алагджээ.Хотын төвд орших нотариатын байрнаас гарч явахад нь түүнийг үл мэдэх этгээд буудан хороожээ.  Орос улсын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркины мэдээлснээр хэрэг гарсан газрыг цагдаагийн хамгаалалтанд аваад байна. Тэнд шуурхай групп ажиллаж байна. Талийгаач Чеченд танкийн хороог удирдаж,  хувьсгалын эсэргүүнүүдийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцож  явжээ. 2000 онд  түүнийг 18 настай чечен охин Эльза Кунгаеваг хороосон хэргээр баривчилж, 2003 онд 10 жилийн хорих ял оноосон  юм. Хурандаагийн  урьдны цэргийн цол, гавъяа бүгдийг  нь хүчингүй болгосон. 2009 онд тэрээр хугацаанаасаа өмнө суллагдсан байсан юм.

Гэрэл зураг