Аагим халуун нь манай гаригийн хүн амын хувьд  хэвийн үзэгдэл болж магадгүй байна.  АНУ-ын Стэнфордын их сургуулийн  мэргэжилтнүүд цаг уурын өөрчлөлтийг шинжлэн үзээд  ийм дүгнэлтэнд хүрчээ. Тэдний олж мэдсэнээр урьд өмнө болоогүй ган гачиг Африк, Азид ойрын 20 жилд болж мэдэх нь байна.Харин Европ болон Хойд Америкийн оршин суугчид цаг уурын өөрчлөлтийг дөнгөж 60 жилийн  дараа л мэдрэх аж. Эрдэмтэд ус цаг уурын станцуудын архивын мэдээнүүдэд боловсруулалт хийн, 50 орчим цаг уурын загваруудыг судлаж үзсэн байна. Үүний дүнд халуун орны  уур амьсгалтай газар маш хурдан халж болохыг тооцоолжээ, тэдний үзэж буйгаар ойрын 25-30 жилд эдгээр нутгуудад ер бусын халуун болох ажээ. Энэ нь хүн төрөлхтөнд зун бүр урд жилийнхээс дараа зун нь илүү халуун болно  л гэсэн үг юм. Харин энэ үеийн  хамгийн сэрүүхэн зун гэхэд л сүүлийн 50 жилд болж байсан хамгийн халуун зунаас илүү халуун байх нь гэж Стэнфордын их сургуулийн шинжээчдийн бүлгийн тэргүүн  Ной Диффенбау ярьж байна. Байгаль цаг уурын ийм өвөрмөц үзэгдэл нь нүүрс хүчилийн хийн бөөгнөрлийн өсөлттэй холбоотой гэж Дэлхийн  онгон байгалийн сангийн   “Цаг уур, эрчим хүч” хөтөлбөрийн зохицуулагч Алексей Кокорин итгэлтэй байна. «Нэгдүгээрт, энэ  бол хамгийн сүүлийн үеийн  мэдээ яавч биш.  Энэ нь урьд өмнө гарсан шинжилгээ, судалгаануудын  үр дүнд гарсан нэмэлт мэдээ  бөгөөд, тэдгээр нь нилээд дээр үеэс явагдаж байгаа юм.  Энэхүү цаг уурын өөрчлөлт нь хүний биед физикийн болоод химийн үүднээс дээд зэргээр хор нөлөө үзүүлэх бол, тухайбал, агаарт хүлэмжийн хийн хаягдал ихэдвэл  2060-2070 онуудад бидний одоогийн аймшигтай халуун гэж үзэж байсан 2003 онд Европд болсон зуны аагим халуун тэр үед хэвийн болох ажээ» гэж Алексей Кокорин хэллээ.

    Сануулахад 2003 онд Итали, Франц улсуудад болсон  “аагим халуун” 40 мянган хүний амийг авч явжээ. 2010 онд Оросд болсон  аагим халуунаар 10 мянган хүн ертөнцийн мөнх бусыг үзжээ. Энэ нь улс орны эдийн засагт нөлөөлж улмаар уг нөлөө   нь одоо болтол мэдрэгдсээр байна. Оросын үр тарианы экспортын хоригийг энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс   арилгаснаар  сая нэг юм  эхлэх гэж байна гэж “2 К Аудит-ажил хэрэгч зөвлөгөө” компаний  түнш Иван Андриевский тэмдэглээд «Зарим нэгэн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өнгөрсөн оны зун Оросын ДНБ-ний өсөлтийг 1 % бууруулахад хүргэсэн аж. Халуунд хүний ажиллах чадвар алдагддаг,тиймээс ажил олгогчид хүмүүсийн нэг өдрийн  хөдөлмөрийн нормыг багасгадаг, тиймээс нийт үйлдвэрлэсэн барааны хэмжээ ч бас  багассан. 2010 оны ган гачигтай холбогдуулан үр тарианы хураалт 2009 оныхтой харьцуулбал  25 % буурсан. 2010 онд хүнсний ногооны үнийн өсөлт 45 % байсан нь маш их үнээр өссөн гэсэн үг  юм. Энэ бүгд нь бусад үзүүлэлтүүдийг тооцвол  эдийн засагт бүхэлдээ сөргөөр нөлөөлж буй юм» гэлээ. Цаг уурын дулааралт нь шинжээчдийн үзэж буйгаар, Орос улсад ч гэсэн болох нь. Тус улсын хөдөө аж ахуйн  өмнөд хэсгийн бүс нутагт маш сөргөөр нөлөөлнө. Гэхдээ бусад нутгийн хувьд бол дулаарах нь жинхэнэ сэргэн мандалтын үе эхэлж байна  гэсэн үг гэж Иван Андриевский үзэж байна. «Нутаг дэсвгэрийн маш их том хэсгийг  хүйтэн бүс нутаг эзэлж байна. Хэрвээ тэнд дулаарах юм бол  амьдрал бий болно л гэсэн үг юм. Энэ нь Орос улсын  эдийн засгийн хувьд бол ирээдүй нээгдэж байна гэсэн үг.   Ихэнх эрдэмтдийн үзэж буйгаар ийм ирээдүй нь Орос улсыг тэргүүн байранд аваачиж болох гэнэ» гэж Иван Андриевский тэмдэглэлээ.

    Дулаарал нь аж ахуйн хэв маягийг өөрчилж, түүний сөрөг дагаваруудыг тэгшитгэж мэдэх юм гэж Москвагийн санхүү-үйлдвэрийн академийн эдийн засгийн судалгааны төвийн захирал Сергей Моисеев хэлээд «Манайд өвлийн улирал нилээд  урт үргэлжилдэгээс улс оронд нилээд их хэмжээний хөрөнгө мөнгийг зам засвар, цас цэвэрлэх ажилд зарцуулдаг. Хэрвээ Өмнөд Европын цаг уур  шиг  байх юм бол, ядаж замын тэр их зардал хэмнэгдэнэ шүү дээ. Орон сууцны аж ахуйн зардлын хувьд ч гэсэн дээ. Мэдээж хэрэг эрчим хүч, халуун ус гээд их зардал гардаг» гэлээ. Ингэхдээ дэлхийн цаг уурын дулаарал нь манай гаригийн хүмүүсийн хувьд маш их хүнд шалгаруулалт болно. Халуун болоход Азид ус хүрэлцээгүй болно, тэнд хүн төрөлхтөний тэн хагасаас илүү хувь амьдарч байгаа шүү дээ. Ингэхдээ хөрсөнд өөрчлолт гарна, чийг аваагүй хөрс, хөдөө аж ахуйд ямар аюултай байхав, хямрал, өлсгөлөн  авчирна.  Энэ утгаараа эдийн засагчид эрсдлийн бүсэд орж буй бүс нутгуудад үзүүлэх тусламжийн бүдүүвч боловсруулаад  байна.  Харин  байгаль-экологичид сүйрлээс сэргийлж болно гэж сэрэмжлүүлж байна. Тэдний үзэж буйгаар хэрвээ хүлэмжийн хийг ядаж хоёр дахин хязгаарлаж чадваас, манай зууны дунд үед байдал нааштай эргэж мэдэх юм. Халууны давалгаан хаашаач зайлахгүй, гэхдээ хаа нэгтээ 20 жилд нэг удаа үзэгдэх аж.