Хятад улс сирийн цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд болж буй байдлыг улс төржүүлэхийн эсрэг байр суурьтай байна гэж  МАГАТЭ-гийн Хятад дахь  төлөөлөгч Ван Миньчжэн мэдэгдэл хийв.  Бээжин нь Сирийн цөмийн асуудлыг зөвлөлдөх болон МАГАТЭ-гийн хамтын аижллагааны хүрээнд шийдвэрлэхийн төлөө байгаагаа тэр мэдэгдэв. Ван Миньжэний мэдэгдэж буйгаар одоогийн байдлаар Сирийн асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаад байх хэрэггүй ажээ.  Тэр тусмаа НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр шилжүүлэх огт хэрэггүй гэж тэр үзэж байна. МАГАТЭ-гийн сүүлийн илтгэлд Сири улс нь цөмийн хөтөлбөрийн хяналт нээлттэй байх ёстой гэдэг заалтыг зөрчсөн гэдгийн баталгаа үгүй ажээ. Сири улс нь хөтөлбөрийн дэглэмийг зөрчсөн байж болох мэдээлэл үгүй байна гэж хятадын төлөөлөгч МАГАТЭ-гийн удирдах зөвлөл дээр мэдэгджээ.