Вашингтонд “Оросын дуу хоолой” радиогийн шинэ төсөл танилцуулах өдөрлөг боллоо. Өнөөдрийн байдлаар манай радиокомпани нь Вашингтон, Нью-Йорк хотууд руу  дунд долгионоор нэвтрүүлэг цацаж байна. Эдгээр хотуудын иргэд шууд нэвтрүүлгээр дэлхийн мэдээ, америк, оросын сэтгүүлчдийн янз бүрийн сэдвээр дүн шинжилгээ өгсөн тойм, тайлбаруудыг хүлээн авах юм. Орос-америкийн харилцааны сэдвээр Үндэсний пресс-клубд болсон ярилцлагад “Оросын дуу хоолой” радиокомпаний захирал Андрей Быстрицкий оролцсон юм. Энэхүү харилцан ярилцлагад  АНУ-ын  ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын  зөвлөх асан Том Грэм, АНУ-ын Мэдээллийн агентлагийн тэргүүн асан Жозеф Даффи нар оролцжээ. “Оросын дуу хоолой” нь эх орныхоо амьдралыг болон улсынхаа  бодлогыг гадаадад сурталчилдаг Зөвлөлтийн ууган байгууллага бөгөөд 1929 онд анх байгуулагдаж байжээ.   Одоо 38 хэл дээр дэлхийн 160 оронд нэвтрүүлгээ цацаж байна. Монгол улс руу  1946 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн, тасралтгүй 65 жил    нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна.