Иранд ажиллаж байсан зургаан орны Элчин сайдуудын бүлэг Тегераны уран баяжуулах эрхийг хамгаалан нээлттэй захидал бичжээ.Тэдний илгээмжийг пүрэв гаригт францын  “Монд” сонин нийтлэжээ. Дипломатууд Барууныхныг Иран улсыг тэдэнд заналхийлж буй орноор хүлээн авч буйд түгшиж байгаагаа илэрхийлжээ. “Тэр заналхийлэл нь юугаар илэрхийлэгдэж байгаа юм бэ? Центрифугад байгаа ураны баяжмалаар уу?”Ингэхдээ ямарч олон улсын баримт бичгүүд ураныг баяжуулахад хориг саад болох учиргүй тэр тусмаа Цөмийн зэвсгийг тараахгүй байх тухай  гэрээгээр” шүү гэж илгээлт явуулагчид тэмдэглэжээ. Түүнчлэн дипломатууд нь олон улсын хамтын нийгэмлэгүүдийн түгшиж байгааг хүлээн авахын зэрэгцээ Иран улс өөрийн өмнө тавигдсан асуултуудад хариу өгөх ёстой гэж үзээж байгаа аж. Тэд мөн  сануулахдаа, Ираны уран баяжуулах үйл ажиллагаа нь МАГАТЭ- гийн хяналтан дор байгаа бөгөөд тус орон нь цөмийн материалуудыг хэзээ ч цэргийн зорилгоор хэрэглэхээр завдаж байсангүй аж.