Сирид халдан орох ямарч төлөвлөгөө НАТО-д байхгүй гэж  Раша тудэй” телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа НАТО-гийн  ерөнхий нарийн бичгийн дарга  Андерс Фог Расмуссен “мэдэгдэв. Ярилцлагад тэрээр сирийн эрх баригчдыг засгийн газрын эсрэг босогчдыг дархад цэргийн хүч хэрэглэсэн явдлыг шүүмжилжээ.  Ерөнхий нарийн бичгийн даргын үзэж буйгаар Сирийг энэхүү хямралын байдлаас гаргах цорын ганц арга бол сирийн ард түмний хууль ёсны шаардлагыг биелүүлэхэд оршино. Үүний өмнө Орос улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич  Орос улс нь Сирийн асуудлаар гаргах ямарч тогтоолын эсрэг байна гэдгээ мэдэгдсэн юм. Москва  Сири улсыг дэлхийн энх тайван,  аюулгүй байдалд заналхийгээгүй гэж үзэж байгаа юм.