“Союзмультфильм” хүүхэлдэйн  киноны студи өнөөдөр 75 нас хүрлээ. Европын хамгийн томд ордог энэхүү хүүхэлдэйн студи нь 1936 онд байгуулагджээ. Чухамдаа энд “Чамайг даа!”, “Зараа манан дотор”, “Бремений хөгжимчид” зэрэг үе, үеийн хүүхдүүдийн үзэх дуртай, эх орны сонгодог бүтээл болсон хүүхэлдэйн кино бүтээгдсэн юм. Алдарт “Чебурашка” буюу одоогийн оросын шигшээ багийн бэлэг тэмдэг чухам энэ үйлдвэрийн хананд төрсөн юм.  Студийн тэмдэглэлт ойн баяраар хүүхдийн баяр зохион байгуулж, үзэсгэлэн гаргаж, ахмад уран бүтээлчидтэй уулзалт хийж, залуу уран бүтээлчдийн шинэ бүтээлийн нээлт болох юм.

Гэрэл зураг