Сансрын “Союз ТМА-02М” хөлөг Олон улсын сансрын станцтай залгагдлаа. Энэ тухай Москва орчимд байрладаг Нислэгийн төвийг удирдах газраас мэдээллээ.   6-р сарын 8-нд Байконуураас хөөрсөн энэхүү хөлөг оросын сансрын нисгэгч Сергей Волков, японы иргэн Сатоси Фурукава болон америкийн иргэн Майкл Фосуума нарыг тойрог замд хүргэв. Сансрын нисгэгчид 7-р сарын 8-нд хөөргөхөөр төлөвлөж байгаа америкийн шатлл “Атлантис”хөлгийн багийнхныг тойрог замд хүлээж авах  түүхэн үүрэг ноогдож байгаа юм. Түүнчлэн, тэд хамтдаа шинжлэх ухааны өргөн хөтөлбөрийг гүйцэтгэх юм. Дашрамд хэлхэд, тэдгээрийн 25 % нь оросын талын хөтөлбөр юм.