БНХАУ ын Дарга Ху Зиньтао Орос улсад хийх айлчлалынхаа үеээр  Оросын удирдлагатай орос-хятадын харилцааг хөгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Орос улсын ХМХ өгсөн ярилцлагадаа Ху Зиньтао   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нартай уулзахдаа 10 жилийн өмнө   байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээг дүгнэн ярих болно  гэв. Мөн талууд ойрын 10 жилийн  хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм. Ху Зиньтаогийн ярьснаар, өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжсөн бөгөөд урьд өмнө хүрч байгаагүй өндөр түвшинд хүрчээ.Ху Зиньтао нь Орос улсад 6-р сарын 15-18 ны өдрүүдэд айлчилна.