“Оросын дуу хоолой” АНУ –д өөрийн шинэ төслийг хэрэгжүүлж байна. “Оросын дуу хоолой”өдөр бүр Вашингтон  болон Нью-Йоркийн оршин суугчдад зориулан  орос-америк сэтгүүлчдийн багийнхны бэлтгэсэн  хөтөлбөрийг шууд нэвтрүүлгээр хүргэж  байх болно. Орчин үеийн америкийн сонсогч  руу “Оросын дуу хоолой” хүчтэй нэвтэрч чадлаа. Өнгөрсөн оны  10 –р сараас Нью-Йорк, Вашингтонд радио долгионоор FM  хоногт 4 цаг нэвтрүүлэг явуулж эхэлсэн юм. 2011 оны эхээр дээрх хотуудад 24 цагийн нэвтрүүлэг дунд долгионоор нэвтрүүлж байна. Нэвтрүүлгүүдийг  зөвхөн Оросд болж байгаа үйл явдлуудаар төдийгүй АНУ –д ч   чухал сэдвүүдээр  бэлтгэдэг юм. Одоо “ Оросын дуу хоолой” энэ төсөлд нэгэн шинэ хуудас нээгээд байна. АНУ –ын томоохон хотууд руу 24 цаг явуулах эфирийн нэвтрүүлгийн 6 цагийг америкийн сэтгүүлчдэд өгчээ. Үүнтэй холбогдуулан “Оросын дуу хоолой”радиогийн Дэлхийн радионэвтрүүлгийн англи хэлний нэвтрүүлгийн редакцийн  ерөнхий редактор Максим Красовский ийнхүү ярьж байна. “Сэтгүүлчдийн баг Вашингтоноос  нэвтрүүлэг хийж эхэллээ. Эдгээр сэтгүүлчид бол америкийн тэргүүлэх мэдээллийн корпорац, компаниудад ажиллаж байсан юм. Тэд бол өнөөг хүртэл Москвагаас бэлтгэж ирсэн нэвтрүүлгүүдэд шинэ өнгө аяс оруулж байна.Тэд шууд нэвтрүүлэгт ажиллаж байна.  Одоохондоо энэ нь 6 цагийн эфирийн нэвтрүүлэг байгаа. Нью-Йорк, Вашингтон хотуудад өглөө, орой нэвтэрч байгаа. Ингэхдээ “Оросын дуу хоолой”нь  дэлхийн гадаад нэвтрүүлгийн ууган пионер радио юм. Анхны нэвтрүүлгээ 1929 онд богино долгионоос  цацаж байжээ. Тэрээр өнөөдөр богино долгионоор дэлхийн 160 оронд нэвтрүүлгээ хүргэж байна. “Оросын дуу хоолой” үелзлийн шинэ цар хэмжээг болон орчин үеийн  нэвтрүүлгийн технологийг үйлдвэрт нэвтрүүлж байна. Дэлхийн 120 хотуудад манай нэвтрүүлгүүд FM үелзэлүүдэд сонсох боломжтой юм. Эдгээрээс гадна  “Оросын дуу хоолой” хиймэл дагуулын суваг, гар утас, утасны сүлжээ, Интернет болон цахим нэвтрүүлгийг  ашигладаг юм.  

Гэрэл зураг