Хятадын өмнөд нутагт хөдөлмөрийн ерийн маргаан  тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхэд  хүргэв. Ажилчид Гуандун мужийн Чаожоу хотын захиргааны байрны дэргэд болсон эсэргүүцлийн үеэр  гэмгүй хүмүүст халдаж, олон машиныг эвдэж  галдан шатаав. Хичнээн хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон тухай тодорхой мэдээлэхгүй байна. Цагдаагийн хүчний тоо баритмтуудаас харахад ажил олохоор Сычуань мужаас ирсэн 200 гаруй ажилчин хөдөлмөрийн маргааны явцад нэг нутгийн хүмүүст халдсан этгээдүүдийг шийтгэхийг шаарджээ. Харин хэдэн мянган хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон гэж нүдээрээ үзсэн хүмүүс интернетэд мэдээллээ. Тэмцэл хөдөлгөөн олон өдөр үргэлжлэв. Эсэргүүцэгчид  40 орчим машиныг эвдэн шатааж, зарим жолооч, зорчигчдод халдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хятадын үйлдвэрүүдэд цалинг цагт нь олгоогүйтой холбогдон үүссэн энэ маргаан нь олон нийтийн дүргүйцлийг гааруулсан анхны тохиолдол биш юм. Заримдаа санал зөрөлдөөн Чаожоуд ажилчдын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх шалтгаан боллоо. Үйлдвэрийн захиргааныхан цалингаа шаардсан эхнэр нөхөр хоёрт халджээ. Ажил олгогчтой  хэлэлцээ хийхээр ээж аавтайгаа хамт ирсэн хүүг нь бас зодсон байна. Эрх баригчид  шуурхай арга хэмжээ авч, сэжигтэй этгээдүүдийг саатуулсан боловч  өөр нутгаас шилжин ирсэн ажилчдын тэмцэл хөдөлгөөнийг намжааж чадаагүй байна. Хятадын өмнөд нутгийн бүтээгдэхүүнээ гадаадад гаргадаг маш олон үйлдвэр хямралаас болж их хохирол хүлээсэн болохоор байдал түгшүүртэй болсон юм.  

    Үйлдвэрийн эзэд ажилчдын ашиг сонирхолыг хохироон  алдаглаа нөхөхийг  оролдсон нь хөдөлмөрийн маргаантай асуудлыг хурцатгасан  гол шалтгаан болов. Тэд ажлын өдрийг уртасгаж, цалинг саатуулж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүний хамт инфляци гаарч, шилжин ирсэн ажилчдын тэртэй тэргүй бага цалинг залигаж байна. Иймээс ялиггүй зүйл нийгмийн санал зөрөлдөөнийг гааруулж мэднэ гэж Ази Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев өгүүлээд «Нэг талаас ажилчдын найдвр бүтэхгүй байна. Түргэн өсөн  нэмэгдэж буй нөөц баялгийг жигд бус хуваарьлаж байгааг хятадууд хараж байна. Хятадын эдийн засгийн гайхамшиг гэгч дэлхий даяар гайхал төрүүж байхад мөнгө хөрөнгө хилийн чанадад шилжиж эсвэл цөөнхөн хүмүүс баяжиж байгааг хятадын оршин суугчид хараж байна. Олонхи нь өсөн нэмэгдэж буй инфляцийг гүйцэж чадахгүй байна. 2 дахь шалтгааны тухайд гэвэл улс төрийн системийн шинэтгэл эдийн засгийн дэвшлээс хоцорч байна. Хүмүүс депутатууд буюу хууль сахиулах байгууллагуудын тусламжтайгаар байдалд нөлөөлөх боломжтой бол хүч хэрэглэх ажиллагаа явуулахгүй байсан. Ажилчид хилэгнэн зэвүүцэж,эзэн нь шудрага бусаар өөрсдэд нь хандсан үйлдвэрийг биш гаднын хүмүүсийн машинуудыг эвдэж шатаажээ. Энэ нь ашиг сонирхолыг уялдуулан зохицуулах,иргэдийн итгэл хүлээсэн, санал зөрөлдөөнийг боловсон арга замаар зохицуулах боломж олгох механизм үгүй байгааг харуулсан» гэв. Энэ удаагийн эсэргүүцэл Хятадын түүхтэй бас холбоотой гэж шинжээч үзэж байна. Хүн амын хамтын эсэргүүцэл Хятадад олон зуун жилийн турш байсан юм. Ийм тэмцлийг хятадын сонгодог ном зохиолд баатарлаг үйл мэтээр харуулж байв. Иймээс хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх  мөн тэмцлийг зөв  арга барил хэмээн үзэж байна. Тэд шудрага бусаар хандах нөхцөлд  нэгдэж байна.Хэдхэн хүний ямар нэг санал зөрөлдөөн олон нийтийн эсэргүүцэл болж хувирдаг. Эдийн засгийн эрчимтэй өсөлт нийгмийн олон асуудлыг хурцатгав. Хятадад нийгмийн бухимдал ерийн үзэгдэл болжээ.