Нидерландад хүрэн манжингийн үрслэгээнээс бас нэгэн төрлийн шинэ бактерийг илрүүлсэн байна. Уг үрслэгээг  Герман, Бельги улсад  экспортлож байсан тухай тус улсын  Хорио цээрийн алба мэдээлжээ. Ингэхдээ шинжээчдийн үзэж буйгаар бактерийн энэ төрөл нь Европын улсуудад 26 хүний аминд хүрч, хоёр мянга гаруй хүнийг хордуулсан бактериас арай өөр ажээ. “Шинэ бацилла” нь хүний аминд хүрэх аюулгүй, гэхдээ тодорхой өвчин үүсгэх магадлалтай ажээ. Үүнтэй холбогдуулан уг “бүтээгдэхүүнийг” тээвэрлэлтийг зогсоож, худалдаанаас хураасан байна.