Нижний Новгород хотод Орос-ЕХ-ны 27 дахь дээд хэмжээний уулзалт нэгдлээ. Уламжлал ёсоор Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев европын түншүүдээ голын эргэ дээр урьсан байлаа. Ийм маягийн уулзалтууд нь жилд хоёр буюу нэг удаа Орос улсад, дараагийн удаад нь Европын Холбооны орнуудад зохиогддог юм. ЕХ-ны төлөөлөгчдийг Европын Зөвлөлийн  тэргүүн Херман Ван Ромпей болон Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу нар  тэргүүлж байна.  Дээд хэмжээний уулзалтанд оролцогчид Орос, ЕХ-ны харилцааны  бүхий л цогц асуудлуудыг хэлэлцэх юм. Анхаарлын төвд “Шинэчлэлийн төлөө түншлэл” хөтөлбөр, ЕХ-ны визийн дэглэмийг ойрын ирээдүйд халах болон  эрчим хүч, Орос- ЕХ-ны суурь гэрээг шинэчлэх зэрэг асуудлууд орсон байна. Олон улсын тулгамдсан асуудлаар тэд Хойд Африк, Ойрхи-Дорнод болон Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх ажээ.