Брюссельд болсон Орос-НАТО-гийн Зөвлөлийн  батлан хамгаалахын сайд нарын  түвшингийн уулзалт нь шуугиан тарьсангүй. Өнөөдрийн хамгийн их анхаарал татаж буй  Европ тивд ПДХС байгуулах  асуудлаар талууд байр сууриа нэгтгэж чадсангүй. Оросын талын үзэж буйгаар санал зөрөлдөөн нь зарчмын шинж чанарыг агуулж байгаа аж.Европд нэгдсэн ПДХС-ийг байгуулах санааг өнгөрсөн оны 11-р сард Лиссабонд болсон Орос-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтан дээр дэлгэн тавьсан юм. Хамтын ажиллагааны эцсийн зорилгыг тодорхойлохын зэрэгцээ, ПДХС-ийн төрх болон  бүтцийг одоо хирнэ тодорхойлож чадаагүй хамтарсан ажлын бүлэг тэр үед байгуулагдаж байсан юм. Тэр үед хамтарсан ажлын бүлэг байгуулагдсан боловч өнөөг хүртэл уг баримт бичгийн эцсийн найруулга хийгдээгүй, хамтын ажиллагааны улс төрийн зарчмуудыг зөвшилцөж чадаагуй байна - гэж батлан хамгаалахын сайд хэлжээ.

    Эдгээрт янз бүрээр хандаж буй нь юуны өмнө  ПДХ нэгдсэн системийг байгуулах Москвагийн тавьсан саналыг НАТО хүлээж авахад бэлэн бус байгаатай холбоотой юм. НАТО нь гадаад эх үүсвэрийн хүчээр өөрийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй юм гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмусен хуралдааны дараа мэдэгдсэн юм. Ингэхдээ тэрбээр 1949 онд батласан  Хойд Атлантын эвсэл байгуулах тухай Вашингтоны гэрээний тавдугаар зүйлийг иш татсан юм. Энэхүү  хандлага нь дэндүү хэлбэрийн болсон юм. Энэ баримт бичиг нь  улс төрийн хоёр системийн эсрэг зогсох хатуу нөхцөлд байгуулагдсан. Харин өнөөдөр 21-р зуунд байдал шал өөр болсон. Тиймээс  НАТО нь Орос улсын  энэхүү санаачилгыг тооцохыг хүсэхгүй байна. Тэд хүйтэн дайны тэр үзэл баримтлалд  орооцолдсоор буй нь сонин байна. Бараг л техникийн болон стратегийн хоёр тусдаа ПДХС-ийг байгуулах санал тавигдаж байна, ингэхдээ бас мэдээллээ солилцоно гэх. Москва эцсийн шийдвэр гаргах эрхгүй болж байна.  ПДХС-ийг  оросын хилийн ойр байрлуулах  гэж байна.  Энэ АНУ-д пуужингийн эсрэг систем байрлуулах зөвшөөрөл олгоод байгаа  Румын, Польш улс юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ойрын ирээдүйд Оросын баруун хилээс Урал хүртэл  тэдний хүрэх бүс болно гэсэн үг юм. Ингэхдээ НАТО нь Москвад энэ бүхэн нь Оросын стратегийн чадавхын  эсрэг чиглэгдэхгүй гэсэн хуулийн баталгаа өгөхөөс татгалзсаар байна. Москвагийн байр суурь бол хэнд ч ойлгомжтой байсаар байна гэж ОХУ-ын  Америк болон Канадыг судлах хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв мэдэгдэж байна.  Энэ бүгд нь НАТО, АНУ   Орос улсыг өөрийн түнш гэж үзэхгүй, харин дайсан мэт үзэж буйд оршиж байгаа юм гэж оросын эрдэмтэн тэмдэглээд «Тэд мэдээж хэрэг Орос улсыг өөрийн холбоотон гэж үзэхгүй байна. Тэдний хувьд орос улс “ гудамжны байлдах бэхэлгээний цаана”  байгаа. Тйимэээс цорын ганц найдах зүйл бол энэхүү систем нь Орос улсад  заналхийлэхгүй гэсэн хуулийн баталгаа байх юм. Үүнд бас итгэх хэцүү л байгаа юм, яагаад гэвэл энэ нь бас Орос, Хятад хоёр улсын эсрэг байгуулагдаж байгаа учраас АНУ-д цохилт өгч чадах цөмийн чадавхитай  хоёр том улс нь тэдний холбоотон биш.  Гэхдээ Орос улс бол АНУ-ыг устгаж чадах цорын ганц орон» гэлээ.

   Тиймээс Оросын БХ-ын сайд Анатолий Сердюков өөрийн ижил албан тушаалтай НАТО-гийн  тэргүүнүүдэд ийм хандлага нь зэвсгээр хөөцөлдөх шинэ хандлага бий болгоход хүргэх эрсдэлтэйг анхааруулаад «Биднийг ерөөсөө сонсохгүй байшаа мэт тийм мэдрэмж төрж байх юм. Ажил бол үргэлжлэх ёстой, яагаад гэвэл өөр зам бидэнд байхгүй. Ингэхгүй бол бид нөгөө л хуучин цагийн зэвсгийн хөөцөлдөлгөөндөө буцаж очно. 2020 он гэхэд бид пуужингийн давшилтаас хамгаалах системийн цөмийн үр нөлөөг арилгах хүчийг  тогтоон барих болно. Үүнийг бид яасан ч гаргаж болохгүй юм. Үүнтэй холбогдуулан бид ямар нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Энэ нь пуужингийн эсрэг авах хамгаалалт болоод цөмийн тэнцвэртэй байдлыг хангах зэрэгт оршино» гэлээ.

   Москва нь байдлыг ерөөс дэврүүлээгүй, харин ч яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Буултанд итгэх найдвар  байна.  НАТО-гийн гишүүн орнуудын дунд оросын түгшиж буйг ойлгодог орнууд байдаг юм.  Түүнчлэн, пуужингаас  хамгаалах систем бол хамтын ажиллагааны ганцхан салбар биш юм. Хамтын цэргийн сургуулилт байна.  Олон улсын терроризмын эсрэг хамтран тэмцэж буй асар их туршлага хуримтлагдсан байгаа юм.