Дэлхийн атомын эрчим хүчний салбарын тэргүүлэх ажилтнууд атомын энергийг хөгжүүлэх зөвлөмжийг «Фукусима» АЦС-д осол гарснаас  хойш анх удаа «Атомэкспо» форум дээр уялдуулан зохицуулж боловсруулсан байна. Уулзалтад оролцогчид станцын аюулгүй  ажиллагааны  асуудлыг шийдвэрлэх олон улсын баримт бичгуудийг боловсруулах тухай Оросын ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжлээ.АЦС-ын ажиллагааг баталгаатай аюулгүй болгосон нөхцөлд атомын эрчим хүч хөгжинэ гэсэн үндсэн дүгнэлт тэд хийжээ. Дэлхийн хэд хэдэн улс Японы «Фукусима» АЦС-д удаа дараа осол  гарснаас хойш  олон жилийн өмнө барьсан реакторуудаа зогсоох шийдвэр гаргав. Чухамхуу анхны үеийн реакторууд Японд гэмтсэн хийгээд  ийм олонхи реактор аюулгүй байдлаараа орчин цагийн шаардлагад нийцэхгүй байна. Хуучирсан реакторын асуудал Орос улсад ч тулгарсан. Манай орон анхны үеийн реакторуудыг аль болох түргэн ашиглалтаас гаргах асуудлыг авч үзнэ гэж «Росатом» улсын корпорацийн удирдагч Сергей Кириенко мэдэгдсэн нь тохиолдлын хэрэг биш. Юуны түрүүнд РБМК,ВВЭР-440 маягийн хуучирсан реакторуудыг ашиглахаа болих юм. Оросын мэргэжилтнүүд Чернобылийн сүйрлээс хойш одоо ажиллаж буй атомын станцуудын аюулгүй ажиллагааг бүрэн хангах талаар нөр их ажил хийснийг Нийгэм улс төр судлалын төвийн захирал Владимир Евсеев тэмдэглээд «Өрнөд юуны түрүүнд европын орнуудаас ийм АЦС-уудыг хаах талаар хүчтэй шахалт үзүүлж байгаа боловч  тэдгээрийг цаашид ашиглахаар шийдвэрлэсэн. Юу гэвэл аюулгүй байдлы нь хангах ажил зохих үр дүнд хүрсэн юм. Эдүгээ Орос улс эрчим хүчний реакторын аюулгүй байдлыг хангах орчин цагийн хандлагыг даган мөрдөхийн хамт эдгээр станцыг ашиглалтаас яаралтай  гаргавал солих байгууламж байх ёстойг ойлгож байна» гэв.

    АЦС-ын блокуудын ашиглалтын хугацааг сунгах ажлыг одоо дэлхий даяар хийж байна. Гэвч тэдгээрийг эцэс төгсгөлгүй ажиллуулж болохгүй. Материал элэгдэлд орж  аюулгүй байдлыг хангах орчин цагийн системээр эдгээр реакторыг хангаж үл болно. Иймээс хуучин реакторыг солих хэрэгтэй. Орос улс энэ замыг сонгон авч, шинэ шинэ станц  барьж байгааг «Росатом» улсын корпорацийн хөтөлбөрийн захирал Сергей Бояркин тэмдэглээд «Чернобылийн осолын дараа АЦС-ын ажиллагааг бүрэн аюулгүй болгох  хамгийн  хатуу норматив дэлхийд Орос улс тогтоосон. Эдгээр нормативын ачаар аюулгүй байдлын системийг бүрэн төгс шинжтэй болгосон. Бусад улсыг бодоход илүү олон тоног төхөөрөмж аюулгүй байдлыг хангаж байна. Ийм систем үнэтэй боловч өрсөлдөх давуу тал олгож, боломжийг өргөжүүлж байна» гэв.Оросын атомын салбарын ажилтнууд «чернобылийн» хэмээн нэрлэгдсэн РБМК маягийн реаторуудыг ашиглалтаас гаргах төлөвлөгөөтэй байна. Ленинградын, Курскийн гээд хэд хэдэн АЦС-уудын реакторуудыг жагсаалаас гаргана. Дараа нь ВВЭР-440  реакторуудыг  зогсоох юм. Орчин цагийн шинэчлэсэн загварууд нь Орос улсаас гадна оросын технологиэр Болгар, Финланди, Чех, Словак улсуудад барьсан АЦС-уудад ажиллаж байна.