Гадаадынханд зориулсан Монголын тухай нэвтэрхий толь бичиг хэвлэгдэн гарлаа. Түүний зохиогч  Улаанбаатарт амьдардаг, нэрт монголч эрдэмтэн Юрий Кручкин юм. 1200 хуудастай энэхүү толь бичигт Монгол улсын нийгэм-эдийн засгийн талаар өргөн дэлгэр мэдээлэл багтжээ.  Энэ номны газар зүйнд зориулсан  хэсэгт  тус улсын аймаг сум, гол горхи, уул нуруудын тухай бичжээ.Тольд мөн үндсэн хуулиудын тухай тод томруун өгүүлжээ. Уг номонд Монголын болон нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудтай харилцах  утас, жуулчны сонирхол татах түүх дурсгалын газруудын лавлагааг багтаажээ. Монголд байнга оршин суудаг орос иргэдийн тухай болон монголч эрдэмтэд, дипломатуудын тухай мэдээлэл, XIX зууны эхэн үеэс аваад өнөө хүртэл Монголын тухай гарсан бүтээл туурвилын тоймыг нийтэлжээ.