Орос, Хятад хоёр улсын хооронд Дорнод-Сибирь –Номхон Далайн хоолойгоор дамжих нефтийн үнийн томъеог өөрчлөхгүй байхаар тохиролцов. “ Бид томъёог хадгалахаар тохиролцсон бөгөөд Хятад улс түүгээр  төлөхөөр тохиролцов” гэж Интерфакс агентлагт Оросын Эрчим хүчний яамны эх сурвалж мэдээлжээ. “Роснефть, “Транснефть” зэрэг  Оросын нефтийн компаниуд нь 2011 оноос эхлэн  ЗГ хоорондын гэрээний дагуу Хятад улсад жил бүр 15 сая тонн  нефтийг Дорнод-Сибирь, Номхон Далайн  нефтийн хоолойгоор нийлүүлэх юм.  Хятадын тал “Роснефть”, “ Траснефть” компаниудын нефть нийлүүлэлтийн хариуд 15 тэрбум, 10 тэрбум долларын зээлийг тус тус баталгаа болгож олгов. Хятадын  CNPC компани нь нийлүүлэлт ирсэний дараа оросын нефтийн үнийг 2-3% үнэтэй гэж үзэн бууруулав. Хятад улс нефтийн үнийг дахин хэлэлцэхийг хүсч, түүний үнийг оросын талын эцсийн цэгээс бус, харин Хятад руу орох боомтоос тооцохыг буюу Хятад руу  нефть нийлүүлэлтийн тээврийн мөрийн зардлыг тооцохгүй байхыг хүслээ. Нөгөөтэйгүүр, Хятад улс нь Орос улсаас авахыг санаархаж буй  бууруулсан тарифаар тооцсон төлбөрөө ч зогсоов. Үүний дүнд 250 сая долларын өр бий боллоо.  Москвад өнгөрсөн долоо хоногт болсон яриа хэлэлцээний дүнд Хятадын тал Орос улсад нефть нийллүүлэлтийн төлбөрийн дөрөвний гурвыг төлсөн төдийгүй нефтийн үнийн томъёог  өөрчлөх анхны шаардлагаа бууруулжээ.