Европын Холбоо Орос улсыг визгүй болгох шийдвэр гаргах хараахан бэлэн бус байгаа гэж Оросын ерөнхийлөгчийн туслах Сергей  Приходько  мэдэгдэл хийв.  Тэрээр хэлэхдээ, энэ асуудал  нь 6-р сарын 9-10-нд Нижний Новгород хотод болох Орос-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар  хэлэлцэгдэх юм. Түүний ярьснаар, европчууд визгүй зорчих дэглэмд орох тэр цаг хугацааг тодорхойлоход хараахан бэлэн биш байна, гэхдээ  визний хөнгөлөлт үзүүлэх тухай яриа хэлэлцээ үргэлжилж байна гэжээ. Жишээ болгон тэр хэлэхдээ, олон удаагийн болон олон жилийн виз олгох журмыг нилээд өргөн хүрээтэй болгох төлөвтэй байна гэжээ. «Визийн хязгаарлалт нь хамтын ажиллагааг нилээд хэдэн салбарт хөгжүүлэхэд саад болж байна.Орос-ЕХ-ны харилцааны стратегийн шинж чанар нь бие биедээ илүү итгэлцэл төрүүлэхэд оршиж байгаа төдийгүй үүнд  визийн асуудал нь маш чухал юм» гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько  цохон тэмдэглэв.