Оросын эрдэмтэд  Арктикийн хамгаалвал зохих тэнгис, эрэг хавийн нутгийг газрын зураг дээр тэмдэглэв. Гараг дэлхийн хойд бүс нутгийн биологийн  төрөл зүйлийн  Атлас Орос улсад бий боллоо. Хэвлэл ан амьтан, ургамал, тэдний нутагшсан болон тархсан газрын 20 гаруй зураг агуулж байна.Атлас дахь  эрдэмтэдийн өгүүллэгүүд ба арктикийн ан амьтан ургамлын гэрэл зургууд онгон  зэрлэг шинж чанараа хадгалж ирсэн гайхамшигт бүс  нутгийн экологийн системийг хамгаалах ганцхан зорилготой. Эдугээ Арктикийг илуу их сонирхох боллоо. Энэ нь нөөц баялгийн эзэмшээгүй сан хэмээн хэн нэгэн үзэж байхад цаг уурын өөрчлөлт, хүний буруу ажиллагааны хор уршгийг гоц мэдрэгч бүс нутаг гэж бусад нь  үзэж байна. Оросын «Цаг уур ба эрчим хүч» WWF хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин өгүүлэхдээ «Цаг уурын өөрчлөлт гол төлөв ирээдүйд болох үзэгдэл байхад аж ахуйн ажиллагаа нь одоо явагдаж байгаа тиймээс хаана юу хийхийг бүрэн ойлгох хэрэгтэй. Нефть, байгалийн хий, хөлөг онгоцны хөдөлгөөн бидний хөтөлбөрийн нэг хэсэг болсон. Байгалийн хий биш нефть л хор хөнөөлтэй байна.Учир нь  тэнгис далай, мөсөн талбарт  асгарсан нефтийг арилгах технологи үгүй. Мексикийн булангийн  явдлаас илүү аюултай сүйрэл тулгарч болзошгүй. Иймээс бид нефть хэдийд хаана олборлохыг нарийн тодорхойлох ёстой» гэв.

   Аж ахуйн ямар ч ажиллагаа хор хөнөөлтэй байж болох эрсдэлтэй газрыг Атласын газрын зургуудад заажээ. Арктикийн биологийн төрөл зүйлийг  судлахад их ач холбогдолтой анх удаа зохиосон хосгүй газрын зургууд ч бий. Харзны усны газрын зургийг юуны түрүүнд дурдая. Энэ нь өвлийн хүйтэнд арктикийн тэнгис дэх нэг ёсны баян бүрд  болжээ. Атласыг зохиогчийн нэг Арктик, Антарктикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Марина Гаврило  хэлэхдээ «Шинжээчид ямар нэг ажил хийхдээ харзны усны байрлалыг мэддэггүй байсан. Харзны ус Арктикад чандмань эрдэнэ болсныг бүгд  мэднэ. Тэнгис далайн амьтны  тархалт, үржих бүс, усны шувуудын нүүдлийн хуваарийн газрын зураг зохиох хүсэлт бидэнд тавьсан. Зарим төрлийн амьтан чухам харзны усны хавьд нутагшдагийг  мэдэж байсан ч чухам хаана байгаа нь тодорхой бус байв.Одоо тэдний байрлалыг мэддэг боллоо» гэв.

    Түүнчлэн Атлас Арктикийн ан амьтан, ургамлын янз бурийн төрөл зүйл,  бүлгийн тухай бүрэн төгс материал агуулж байна. Эмзэг бүст гойд анхаарал тавьжээ. Жишээ нь эндхийн далайн морь цаг уурын байдлын хэлбэлзэлийг гоц мэдэрдэг. Мөсөн талбарын хуваарийн өөрчлөлт далайн морьдыг улирлын нүүдлийн чиг замаа өөрчлөхөд хүргэж байна. Тэд шинэ газарт заримдаа суурин газар орчимд суурьшиж байна. Саяхан Чукотын хойгт тэд нисэх онгоцны буух бүст суурьшив. Нисэх онгоцны дуу чимээ далайн морьдыг үргээж, зулзагат нь аюул учирч мэдэх болж байна. Мөн бүсийг байгалийн дурсгалын дэглэмтэй болгож, онгоц буух бүдүүвчийг өөрчлөх замаар асуудлыг шийдвэрлэж болно гэж Атласын зохиогчид үзэж байна.Энэ нь  Арктик бүс нутгийн ан амьтныг хамгаалах цорын ганц хэрэгсэл - тэнгис далай, эрэг хавийн тусгай хамгаалалтын бүсийг байгуулах нь чухлыг харуулсан  зөвхөн ганцхан жишээ юм. Арктикийг аж ахуйн зорилгоор эзэмшиж байгаа учир Атлас нэг ёсны удирдамж болно гэж зохиогчид нь найдаж байна. «Энэ нь аж үйлдвэрийг  хөгжүүлэх нөхцөлд  эмзэг байгалийг хадгалан хамгаалах зорилгоор  хийсэн шинэ алхам» хэмээн эрдэмтэд үзэж байна.