НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ/ ДОХ/ асуудлаар тунхаглал гаргах бодолтой байгаа аж. Энэ аймшигтай өвчнийг анх нээснээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд аймшигт энэ  өвчин манай гаригийн 30 сая хүний амийг авч явжээ. ДОХ-той тэмцэх арга хэмжээ авагдсаар байхад  энэ өвчнөөр нас барагсдын тоо жил ирэх тутам нэмэгдсээр л байна. Энэхүү аймшигтай өвчинтэй тэмцэхэд өнгөрсөн  арван жилүүдэд  нийт 300 сая 17 тэрбум доллар хүртэл зарцуулсан нь тодорхой амжилтанд хүргэсэн юм. Жишээ нь ХДХВ халдварын  гуравны хоёр нь байдаг   Африк тивд  шинээр гарах тохиолдлын тоо жилээс жилд буурч байгаа.Тэгсэн ч гэсэн НҮБ-ын Европ, Төв Азийн орнуудын   ХДХВ асуудлаархи нэгдсэн хөтөлбөрийн захирал Денис Бруны үзэж буйгаар өнөөдөр энэ бүс нутаг онцгой түгшүүр төрүүлсээр  байгаа юм. Европ, Төв Азийн орнуудад нийт 2,2 сая ХДХВ тээгч  амьдарч байгаа төдийгүй, энэ нь 2000 оноос хоёр дахин нэмэгдсэн байна. «Уг тахал даамжирах тусам түүний тахлын эсрэг стратеги ч нэгэн адил хөгжиж байна. Одоогийн байдлаар хүн төрөлхтөн  гурван зорилго тавиад байна. Уг өвчнөөр өвчлөхийг “0”,  нас барахыг “0”, мөн энэ өвчнөөр өвдөгсдийг арьс өнгөөр болон тэднийг тусгайлан  ялгаварлан гадуурхах явдлыг тэглэх.  Энэ бүгдийг хийх нь мэдээж хэрэг амаргүй. Ялангуяа, шинээр ХДХВ илрэхдээ ихэнх тохиолдолд   мансууруулах бодис хэрэглэдэг манай бүс нутагт гарч байна» гэж Денис Брун хэллээ.

    Өнөөдөр мансууруулах бодис хэрэглэгчид эрсдлийн    үндсэн бүлэг болж  байна.  Ингэхдээ дан ганц халдвар авах  эрсдэл өндөр байгаад  биш,  хэрвээ ХДХВ-ын  халдвар илэрсэн тохиолдолд энэ нь бүрэн эмчлэгддэггүй.  Халдвар авсан хүмүүсийн 20 гаруй хувь нь жилийн дараа эмчилгээгээ зогсоох болдог. Гэтэл сайн эмчилгээ нь халдварыг цааш халдаахаас урьдчилан сэргийлдэг юм. Орос улсад ДОХ-ын вирус тариураар халдах нь нилээд их хэвээр байгаа, гэхдээ зарим нэгэн өөрчлөлтүүд гарч байгаа гэж Орос улсад НҮБ-ын мансууруулах бодисын асуудал хариуцсан  оросын удирдах газрын тэргүүн  Владимир Ибрагимов  хэлээд «Мансууруулах бодис тариураар хэрэглэгчдийн тоо хэмжээ 2008 онд 100 мянган хүнд - 87,5, 2009 онд -  86,9 %  байна. өндөр хувьтай, ямарч ахиц үгүй. Зарим үед энэ нь засгийн газар, улсын байгууллагууд, хууль хяналтын болон эмнэлгийн албанаас зохион явуулдаг хөтөлбөрүүдээр тайлбарлагддаг юм» гэлээ.  

    Төрийн думын Эрүүл мэндийн асуудал хариуцсан байнгын хорооны дэд дарга, Оросын Анагаах ухааны академийн академич Сергей Колесниковын ярьж байгаагаар 2005 оны дунд үе хүртэл ДОХ-ыг төдийлөн чухалчилж үздэггүй байжээ. 2005 оноос эхлээд ДОХ-той тэмцэх хөтөлбөрүүдийг  хүчтэй санхүүжүүлж  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч нэгэнт халдвар авсан өвчтөний эмчилгээ, оношлогоонд санхүүжилт зориулагдаж байсан юм. «Манай улс  хүн амаа эрүүл мэндийн бүх нийтийн үзлэгт хамруулснаараа дэлхийн тэргүүлэх орны тоонд ордог. Энэ асуудалд сүүлийн таван жилд санхүүжилтийг  15- 20 дахин нэмэгдүүлж байсан. Одоо  урьдчилан  сэргийлэх арга хэмжээнд болон оношлогоо, ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд Холбооны улсын төсвөөс хорт хавдрын өвчтэй хүмүүсийг эмчлэх төсөвтэй ойролцоо  хэмжээний  санхүүжилтийг  олгож  байна» гэж Сергей Колесников хэллээ.Мэргэжилтнүүд чанартай   цус солих   асуудлыг шийдвэрлэсэн нь гайхалтай юм. Урьд өмнө яг ийм замаар  ДОХ-ын халдвар авагсад байдаг байлаа.  Харин одоо бол  тийм асуудал гарахгүй. Түүнчлэн Орос  улс ХДХВ-г эхээс урагт, төрсний дараа, хөхүүл үед халдах зэрэг ДОХ өвчний  халдварыг зогсоож чадлаа. Энэ утгаараа  бусад орноос давуу юм.  Үүнтэй адил эмэгтэйчүүдийн 90 гаруй %  урьдчилан сэргийлэх  үзлэгт хамрагдаад байна гэж Сергей Колесников тэмдэглээд «Манайд ийм үйлчилгээ нь хагас хувьд  ч хүрдэггүй, яагаад гэвэл ДОХ-ын эсрэг эмчилгээ цаг алдалгүй хийгддэг. Энэ бол сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, шинээр  төрсөн 300-400  хүүхдүүдийн  нэг нь л ДОХ-ын  халдвар  авсан. Энэ бол дэлхийн хэмжээнд сайн үзүүлэлт юм шүү» гэлээ.

    Вирусын эсрэг үйлчилгээтэй  эмийн асуудлуудыг амжилттай шийдвэрлэж байна. Гадаадаас авах эмийн төрөл зүйл нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн өөрийн үйлдвэрийн  вирусын эсрэг хуучин эмийг дахин үйлдвэлэх асуудал гарч байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар  энэ эмийн бэлдмэлээр  Орос улс   ойрын үед дотоодынхоо хэрэгцээг хангах ажээ. Хамгийн гол  нь ХДХВ-ын  халдвар тээгчдэд хандах хандлага өөрчлөгдсөн байна. З0 жилийн дараа  халдвар тээгчид жирийн бидний л адил амьд явах  эрхтэй хүмүүс  гэдгийг ойлгосон. Тэднийг нийгмээс тусгаарлаж хэрхэвч болохгүй, харин тэдэнд аймшигт өвчинтэй тэмцэхэд нь аль болох дэмжиж туслах хэрэгтэй. ДОХ гэж анх гарсан тэр үеэс хойш зөвхөн чихний хажуугаар дуулдаад өнгөрөх төдий  зүйл биш нь ойлгомжтой боллоо.  Энэ аймшигт тахлыг ялахын тулд ЗГ-ууд хүчин чармайлтаа нэгтгэн,  ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг нэгтгэн, иргэний нийгэмлэгүүд, бүх байгууллагууд хамтран ажиллавал хүн төрөлхтөний хамарсан тахлыг сая зогсоож чадна.