Түркийн Кайсери хотод лхагва гаригт   “Набукко” хийн хоолойг байгуулах төслийг дэмжин хоёр талын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг Nabucco Gas pipeline International  GmbH оператор компани болон Австри, Болгар, Унгар, Румын, Түрк улсуудын холбогдох байгууллагуудын тэргүүн нар гарын үсэг зурлаа. Ингэснээр “Набукко” төслийн  санхүүг  амжилттай хэрэгжүүлэх санхүүгийн тохирооны хууль эрхийн суурь бий боллоо гэж  Nabucco Gas pipeline консорциумын мэдэгдэлд дурьджээ. “Набукко” консорциумд ордог компаниуд болон  хийн хоолой дамжих улс орнуудын Засгийн газруудын хооронд  Гэрээ байгуулсан ажээ.  “Набукко” төсөл нь 3300 км урт бөгөөд Туркменистан, Азербайжанаар дамжин ЕХ-ны орнууд руу, хамгийн түрүүнд Австри, Герман руу тавих юм. Урьдчилан тооцоолж буйгаар тус хийн хоолойгоор нэг жилд 26-32 тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулах юм. Уг төслийн тооцоолж буй өртөг 7,9 тэрбум еврогийн үнэтэй байна. Уг төслийн бэлтгэл ажил 2002 оноос эхэлсэн юм.