НҮБ-ын АЗ дээр Сирийн асуудлаар тогтоол гаргах санал хураалт явагдсангүй гэж   Америкийн ХМХ-үүд мэдэгджээ. Сири улсын улс төрийн байдлыг тогтворжуулахад энэхүү тогтоол ач тус болно гэдэгт Орос улс эргэлзэж  байна гэж Орос улсын НҮБ дахь  Байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. “Энэхүү тогтоол нь харин ч сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж  сэтгэл түгшиж байна”гэж оросын дипломатын хэлснийг “Нью- Йорк Таймс” сонин иш татжээ. Үүний өмнө лхагва гаригт Франц, Их Британи улс НҮБ-ын АЗ-ийн Сирийн ЗГ- ыг ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн явдлыг буруушаасныг тусгасан тогтоолын төслийг тараасан билээ. Уг төслийг зохиогчид цэргийн ямар нэгэн ажиллагаанд уриалах  болон Сирийн ЗГ-ын эсрэг тогтоолын тухай дурьдахаас зайлсхийсэн байна. Орос, Хятад улс болон НҮБ-ын АЗ-ийн хориг тавих эрхтэй байнгын гишүүн орнууд Сири улсыг зэмлэсэн  хэвлэлд зориулсан мэдээг хүртэл дэмжихээс татгалзжээ. Москва, Бээжин хоёр “ Ливийн байдлыг давтсантай ижил явдал болохоос болгоомжилж байсан юм гэж "Нью-Йорк Таймс" сонинд бичжээ. Иймэрхүү мэдэгдэлийг НҮБ-ын АЗ-ийн бусад гишүүн орнууд хийсэн төдийгүй, тэдний дунд Өмнөд Африк, Энэтхэг болон Бразил улс оржээ.