Хятад улс, Хойд Солонгосын хил дээр эдийн засгийн бүс байгуулах тухай БНАСАУ-ын Ардын дээд хуралаас зарлиг гаргав гэж Солонгосын төвийн цахилгаан мэдээний агентлаг/ЦТАК/ мэдээлжээ. Эдийн засгийн бүс нь хилийн  Ялунзян голын адагт       хоёр арал дээр байгуулагдана. Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр тус бүс нь хятад улстай найрамдал, хамтын ажиллагаа хөгжүүлэхээс гадна хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх зорилготой ажээ. Ингэхдээ ЦТАК-ийн мэдээнд эдгээр арлууд дээр ч БНАСАУ-ын тусгаар тогтнолоо хадгална гэж тэмдэглэсэн байна.Хойд солонгосын удирдагч Ким Чен Ирийг Хятадад хийсэн долоо хоногийн  албан бус айлчлалаас ирсний дараахан эдийн засгийн бүс байгуулах тухай  ярих болсон юм.  Шинжээчдийн тайлбарлаж буйгаар хилийн Ялунзян гол дээрх  хамтарсан төсөл нь Ким Чен Ир хятадын удирдагчидтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хүрсэн төслүүдийн нэг ажээ.

     Хятад улсын талаас энэхүү айлчлал нь гайхалтай нээлт болсон бөгөөд Ким Чен Ирийн өмнөх айлчлалтай харьцуулах юм бол түүний Хятад улсад хийж буй айлчлалын нарийн ширийн бүх юмыг мэдээлж байсан. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Ким Чен Ирийн айлчлалын тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ли Мен Бакад мэдээлжээ. Ингэхдээ Хятадын ЗГ-ын тэргүүн Хятад улсын шинэчлэлийн эхлэлийн үеийн хөгжлийг  Ким Чен Ир үнэлж чадна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн сацуу    энэхүү туршилгыг өөрийн орондоо хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн юм. Ингээд Хятадын эрх баригчид БНАСАУ-д тус улсын эдийн засгийн одоогийн ядуу байдал тэдэнд огтхонч хамаагүй гэдгээ харуулсан юм.

     Ази-Номхон далайн орнуудын шинжээч, Оросын Академийн сурвалжлагч гишүүн Василий Михеев энэхүү эдийн засгийн бүс байгуулах нь нь Хойд Солонгосын нөхцөл байдлыг эрс өөрчлөнө гэдэгт итгэл муутай байна. «Хойд Солонгосын эдийн засаг мухардмал байдалд орсон. Тэнд зах зээлийн эдийн засаг байхгүй, хувиарилах загвар ерөөс үйлчилдэггүй гэж Василий Михеев ярьж байна. Сайхан амьдралын эх үүсвэр нь гадаадад явах, юуны өмнө Хятад улс руу явах гэж хүн амын тал хувь нь буюу  ойролцоогоор 20 гаруй сая хүн ингэж үзэж байна.  Тэд одоо эдийн засгийн шинэчлэл хийх, нээлттэй бодлого явуулна  гэж  ярихгүй байгаа. Хойд Солонгосын  удирдлагуудын зарим хэсэг нь  улс орныг хяналтандаа байлгахыг хүсч, өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хувийн отог байгуулахыг хүсч байна» гэж Василий Михеев хэллээ.

    Гэхдээ энэ саналтай шинжээчид бас санал нэгдэхгүй байгаа юм. Зарим нь БНАСАУ-ын бүх нутгаар эдийн засгийн бүс тархана гэж үзэж байна.  Магадгүй эдийн засгийн төсөл хэрэгжүүлэх бодлогын гол санаа нь чухам үүнд байж ч болно. Ким Чен Ирийн сүүлийн айлчлал Хятад улс урьдын адил Солонгосын хойгт тогтвортой байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулж буйг харуулсан.  Бээжин, Пхеньяны дээд хэмжээний уулзалт  энд том үүрэг  гүйцэтгэж байна гэдгийг харууллаа. Хятад улс нь өөрийн хил орчимд хүмүүнлэгийн сүйрлийн голомт бий болгохгүйг хичээн, Хойд Солонгосын удирдлагуудад дарамт үзүүлэн шинэчлэлийг өөрийн зүг эргүүлж, тус улсыг өөрсөддөө  илүү нээлттэй болгох бодлого барьж байна. Буулт хийснээ гэрчилж Ялунзян голын адагт эдийн засгийн шинэ  бүсийг байгууллаа.