Орос улс НАТО-гийн түншүүддээ АНУ-ын Европд байгуулж буй ПДХС-ийн тухай  өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ. Өнөөдөр, 6-р сарын 8-ны өдөр Брюссельд болох  Орос-НАТО-гийн БХЯ-ны сайдуудын түвшингийн хуралдаан дээр Орос улсын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков эвслийн ижил албан тушаалтнууддаа Европын ПДХС ийг Оросын эсрэг чиглүүлэхгүйн     хууль эрхийн Гэрээг  батлах шаардлагатай буйг тайлбарлахыг оролдох юм.   

     АНУ-ын Европд байрлуулах ПДХС нь орос улс руу чиглэгдэхгүй гэсэн найдвартай баталгааг Орос улс авахыг хүсч байна. Москва үзэхдээ хуулийн өмнө хариуцлага хүлээсэн гэрээ нь ийм баталгаа болж чадна. Түүгээр ирээдүйд Европд байрлуулах ПДХС-ийн бүхий л нарийн хэсгүүдийг болон үзэл санааг зөвшилцсөн байх ёстой юм. Үүнд амдан устгах пуужингуудын тоо хэмжээ, алсын тусгал,  хурд  болоод тэдгээрийн байршил, радарын тухай яригдах юм.  Үнэндээ бол Брюссельд Анатолий Сердюков сүүлийн хэдэн сар нилээд өөрчлөгдсөн  Европын ПДХС-ийн талаарх оросын байр суурийг   НАТО-гийнханд  тайлбарлана  гэж Төрийн думын олон улсын асуудал хариуцсан байнгын хорооны тэргүүн Константин Косачёв тэмдэглээд «Одоогийн анхаарлын төвд буй мэргэжилтнүүдийн тайланг анхааралтай үзэх юм бол маш сонин дүгнэлт хийж болохоор байгаа  юм. Америкийн байр суурь хэвээр үлдсээр байхад, манай байр суурь хувьслын шинж чанартай бөгөөд эцсийн дүнд манай түншүүдэд сонирхолтой, ажиллах чадвартай ижил хэмжээний бүтцийг бий болгохыг зорьсон юм. Хэрвээ эхний үе шатан дээр Орос улс Европд  Америкийн, хамтарсан ПДХС-ийг  байрлуулахад зарчмын хувьд эсэргүүцэж байсан бол, одоо Орос улс эдгээр байр сууринд эсрэг зогсохыг больсон. Харин эдгээр бий болж байгаа системийн заасан хэмжээг л тодруулах гэж, Оросын эсрэг чиглүүлэхгүй  баталгааг шаардаж буй юм» гэлээ.

     Баруун Европд болон  Балт Орчмын орнуудад ид байгуулагдаж буй  ПДХС нь Ирак, Иран, Ливи болон Сирийн дайралтаас  АНУ, НАТО-гийн холбоотнуудыг хамгаалах   юм. Америкийн пуужингийн эсрэг системуудыг оросын хилийн ойролцоо байрлуулж буйд сэтгэл дундуур байгаа Москва ПДХС-ийг хамтран байгуулах санал гаргасан. Хэрвээ Барууныхан ижил үүргийг хүлээхээр санал нэгдвэл, үүний хариуд  Орос улс Европыг аливаа аюул заналаас хамгаална. Үүний хариуд  Баруун хүлээж болох юм. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн 11–р сард Лиссабонд болсон Хойд-Атлантын эвслийн дээд хэмжээний  уулзалтын үеэр ийм бүсийн хандлага байж болохыг санал болгосон юм.

      Вашингтон, Брюссель нь оросын энэхүү санаачилганд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байгаа. Гэсэн хэдий ч АНУ нь Москваг үл тоомсорлон Европд ПДХС-ийг байгуулах ажлаа үргэлжлүүлсээр байна. Хэдийгээр амдан устгах пуужингийн тухай асуудал нь  Польш улсаас хасагдсан ч гэлээ, тэдгээр нь Румынд гарч ирсэн. Үүнийг Орос улс мөн л  сайшаахгүй нь мэдээж юм. Хамтарсан ПДХС нь илүү санаачлагатай байж болох байсан юм гэж Константин Косачёв үзэж байна. «Оросд ч, Нато ч, тэр нийтлэг дайсан, нийтлэг өдөөн хатгалга,   нийтлэг асуудлууд, аюул занал байдгийг тооцон үзвээс хамтын ПДХС нь хамгийн зөв санал санаачилга байсан юм. Гэхдээ үүний өмнөх хүйтэн дайны үеийн саналууд нь, өөрөөр хэлбэл НАТО-гийн саналууд хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр хөгжүүлэхэд саад болж байна.  Ямар нэгэн зүйлийг хамтран хийх манай саналуудад Вашингтон хариулахдаа энэ нь НАТО-гийн холбоотны  хамтын аюулгүй байдлын зарчимд нийцэхгүй байна гэдэг юм. Холбоотны өмнө хүлээсэн гэх түүний үүрэг нь өөр нөхцөлд, өөр үед, өөр аюул заналд, хүйтэн дайны үед буюу ЗСБХНУ-ын үед хүлээсэн юм  биш үү гэж бидний тайлбарлахад тэд сонсохгүй өнгөрсөөр ирсэн. Энэ бүгд нь юуг хэлж байна вэ гэвэл орчин үеийн Орос улс нь тэдний хувьд  холбоотон  биш, харин урьдын адил аюул занал хэвээрээ байна» гэж Константин Косачёв хэллээ.

      Константин Косачёвын тэмдэглэж буйгаар одоогийн яриа хэлэлцээнээс юу ч хүлээх хэрэггүй. Хамтран ажиллах Оросын саналд одоо болтол америкчууд хариулаагүй байна. Энэ бол сүйрэл биш юм. Нэгдсэн үзэл бодолтой болоогүй цагт, санаачилгатай байж, сөргөлдөөнд орохгүй байх нь чухал гэж оросын шинжээч цохон тэмдэглэв.