Түрк улсад болсон автобусны осолд 10 хүн амь насаа алдаж, 20 хүн шархаджээ. Осол өнөө өглөө  Хар далайн эргийн Гиресун  хотонд болсон тухай “Хабер Тюрк” телевизийн сувгаар тус хотын дарга мэдээлжээ. Стамбулаас  Хар далайн Трабзон хот руу  явж байсан автобус замын тэмдэг мөргөж, замын хажууруу унаж, шатсан байна. Урьдчилсан мөрдөн байцаах  дүнгээр автобусны жолооч  зүүрмэглэсэн байна. Тэр үед автобусанд 40 хүн явж байжээ. Хохирогчдыг орон нутгийн эмнэлэгүүдэд тэр даруйд нь  хүргэжээ.