Орос улсын сансрын “Союз” хөлөг өнгөрсөн шөнө Олон улсын сансрын станцыг зорилоо. Түүний бүхээгт Сергей Волков, НАСА-гийн одон орон судлаач Майкл Фоссум болон японы сансрын агентлагийн одон орон судлаач Сатоси Фурукава нар байна. Энэ баг Олон улсын сансрын станцад/ОУСС/  11-р сарын дунд үе хүртэл ажиллаах болно. Багийнхан нислэгт хоёр жил хагасын хугацаанд бэлтгэсэн ажээ.  Тоон удирдлагтай “Союз”-хоёр дахь  хөлгөөр Олон улсын сансрын станц руу  цэргийн хоёр нисэгч, нэг эмч явжээ. Багийн ахлагч Сергей Волков - оросын Агаарын  цэргийн нисэх хүчний хурандаа, 2008 онд ОУСС  дээр  урт хугацаагаар ажиллаж байсан нисгэгч юм.  Америкийн иргэн Фоссум – Агаарын цэргийн чөлөөнд байгаа  хурандаа, шатлл хөлгөөр хоёр удаа ниссэн, асар их туршлагатай нэгэн. Урьд өмнө сансарт байгаагүй хүн бол японы иргэн, эмч мэргэжилтэй Фурукава юм.  Гэхдээ тэрээр Японы ОУСС хөлгийг байгуулахад оролцож байсан аж. Сансарт гэр бүлийнхнийхээ гэрэл зургийн цомгийг авч явсан нь   багийнханд тэдний тухай байнга сануулж байх юм. Түүнчлэн хөлөгт  сансрын нислэгт зориулсан шилдэг эмблемийг шалгаруулах тэмцээнд түрүүлсэн  Красноярск хотын охин  8 настай  Катя Икрамовагийн  зурсан жаазтай жижигхэн зураг бас бий.

      6-р сарын 10-ны  шөнө хөлгийн хавхланууд нээгдэж, ОУСС дээр шинээр ирэгсэд хууччуудтай уулзана. Тэд бол 4-р сараас хойш тус станц дээр ажиллаж байгаа  Андрей Борисенко, Александр Самокутяев, америкийн иргэн Рональд Гэран нар юм. Хоёр багийнхан  өргөн хүрээтэй ажил хийх ёстой гэж Сансрын нисгэгчдийг бэлтгэх техник-цогцолборын   удирдах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Андрей Кондрат хэлээд «Туршилтуудын нэрсийн жагсаалт нь маш урт. Багийнхан 30-50 туршилтуудыг хийхээр төлөвлөж байна. Тэдгээрийн тал хэсэг нь  урьд өмнө зорилтот гэж тооцогдож байлаа. Харин одоо үед бол зүгээр л  өдөр тутмын,  хэвшсэн туршилтууд юм. Заримдаа сансрын нисгэгчдийн ачаалал ихэсч буйг хэнч анзаардаггүй юм. Гэтэл тэд үүндээ ч дассан байдаг. Ачааны 3-5 хөлөг  ажиллана гэдэг бол ердийн болж ирж байна» гэлээ.   

     Одоогийн экспедиц нь оросын ачааны гурван  “Прогресс” хөлгийг болоод америкийн хамгийн сүүлд ниссэн “Атлантис” шаттл хөлгийг ОУСС дээр хүлээн авах юм. Японы Сатоси Фурукава нь сансарт хавдрыг зогсоох уураг гаргаж авах туршилт хийх юм. Энэ нь хавдрын өвчнийг эмчлэх эмийг бий болгох алхам ч болж мэдэх юм.  Түүнчлэн тэрээр бас өргөст хэмх тарьж, түүнээс өсөлтийн дааврыг гаргаж авах ёстой юм. Гэхдээ эдгээр хүчний ногоог идэхийг бидэнд зөвшөөрөхгүй гэж нислэгийн өмнө зохион явуулсан хэвлэлийн бага хурлын үеэр тэр хэлсэн юм. Оросын иргэн Сергей Волков нь нислэгийн удирдах газар японы өргөст хэмх, улаан лоолиор салат хийж шинэ ногоо идэх хүслийг нь жаахан ч гэсэн дэмжих байлгүй дээ гэж хэлжээ. Сансрын физикийн магистр зэрэгтэй Фоссум нь ОУСС дээр “шахалт болон дэлбэрэлтийг” судлах юм байна.

         Анх удаагаа “Союз ТМА” хөлөг дээр сансрын нисгэгчид хүний араг ясыг аваачиж байгаа юм. Эрдэмтэд сансрын урт  хугацааны нислэгийн явцад хүний яснаас кальц гарч буй  тэр явцыг шинжлэх юм. Одоог болтол энэхүү  процессыг эрдэмтэд хөндлөнгийн шинж тэмдгээр явуулж байжээ.  Харин одоо  3-4 сард нэг удаа хуруу шилтэй  тэдгээр шинжилгээг их дэлхий рүү буцаж ирэх багийнхантай ирүүлж байх юм. “Сансрын “ өөдсийг” хүлээж аваад тэд шууд л биоматериал маягаар шинжилгээ судалгааныхаа ажлыг хийх ажээ. Анхны  дээжийг эх газар руу оросын иргэд Андрей Борисенко, Александр Самокутяев нар  9-р сарын 16-нд  нар авчирна. ОУСС ын хуучин оршин суугчид  тэд одоо олон төрлийн туршилтуудыг хийж байна. Андрей Борисенко “Русалка”  багажаар хүлэмжийн хий  дэлхийн цаг агаарт нөлөөлж буйг судлаж байна. Харин Александр Самокутяев загас барих ажилд сансраас тусалж байна. Тэр загас агнуурын онгоцнуудад хаана ямар загас олноороо байгааг зааварчлах юм.

         ОУСС-ын хамгийн гол онцлог  нь цахим хөлгийн хоёр дахь удаагийн туршилтын  нислэг юм. “Союз-ТМА-О2М” хөлгийн хамгийн хэцүү даалгавар бол түүний бүхээгт байгаа төгс удирдлагатай тооцоолох цогцолбор юм.  Энэхүү цогцолбор нь бие даан ачааны хөлгүүдтэй залгагдан, ингэснээрээ сансрын нисгэгчдийг гараар хийх нилээд хүнд  ажлуудаас ангижруулж байгаа юм.  Хэрвээ цахим техник нь ямар нэг шүүмжгүй өнгөрөх юм бол, дараа  жилээс сансрын хөлгүүд үүний ижлүүдээр солигдох болно. Учир иймээс сансрын хөлөг дээр  чөлөөт цаг гэж үгүй. Оросын улс ард аж ахуйн академид сурдаг  Сергей Волков  хичээлээсээ завсардсан тул шалгалтаа хугацаанд нь амжиж  өгөхийг бодож байна.  Үүнийг зайнаас, холбооны сувгийг ашиглаж хийх юм. 6-р сарын 12-нд багийнхан жаахан чөлөөтэй болох ажээ. Энэ бол ОУСС дээр Орос улсын баярын өдрийг тохиолдуулан зарласан амралтын өдөр. Харин дараагийн амралтын өдөр  мөдгүй –АНУ-ын тусгаар тогтнолын өдөр буюу 7-р сарын 4-ны өдөр.  

Гэрэл зураг