Ливийн удирдагч Муаммар Каддафи мягмар гаригт ээлжит удаа хийсэн мэдэгдэлдээ НАТО-гийн  цэргийн агаарын ажиллагаа үргэлжилсэн ч гэлээ би огцрох хүсэлгүй байна  гэв. Олон улсын эвслийн хүчнийхэн Ливийн нийслэл Триполийг бөмбөгдсөөр байгаа юм. Ливийн талын мэдэгдлээс үзэхэд бөмбөгдөлтийн улмаас  нэг шөнө 31 хүн амь насаа алджээ.

Гэрэл зураг