Ер бусын  халуун зун   ойрын ирээдүйд хэвийн үзэгдэл болно гэж америкийн эрдэмтэд үзэж байна. АНУ –ын  Стэнфордын их сургуулийн судлаачид Африк, Ази, Латийн Америкийн халуун орны бүсүүдэд урьд өмнө болж  байгаагүй халуун болно гэсэн  дүгнэлтэнд хүрчээ. Европ болон Хойд Америкад санаанд оромгүй халуун хагас зуун жилийн дараа болно. Энэ байдлаас болж ган гачигт нэрвэгдэж,  дэлхий дахинд ургац багасахад хүрнэ. Дэлхийн цаг уурын энэхүү өөрчлөлтүүдийн гол шалтгаан нь хүлэмжийн хийн хаягдалтай холбоотой аж.