Орос, НАТО  нь  хоёр жилийн өмнө хэрэгжүүлэх боломжгүй байсан төслийг өнөөдөр цэргийн шугамаар хэрэгжүүлж байна гэж НАТО-гийн  Цэргийн хорооны тэргүүн адмирал Жиампаоло Ди Паола “Интерфакс” агентлагт  мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар талуудын цэргийн салбарын энэхүү дэвшил нь итгэлцлийг  бий болгож байна  гэжээ. Харилцан итгэлцэлийн үндсэн дээр  цэргийн  сургуулилтыг олон удаа хийнэ  гэж адмирал тэмдэглэжээ. Тэрээр Орос, НАТО-гийн хээрийн сургуулилтыг комьютераас  хуурай газарт шилжүүлэх тухай тавьсан асуултанд ийнхүү хариулжээ.