Өөрсдийгөө анархистууд гэж нэрлэх  бүлэг хүмүүс  Москвагийн автозамын  гадна тойргийн зам дээр цагдаагийн шалгалтын цэгийн дэргэд гар хийцийн бөмбөг дэлбэлжээ. Аз болоход хүний амь эрсдээгүй байна.  Бөмбөг өнгөрсөн мягмар гаригийн өглөө Москвагийн  автозамын  тойргийн 22 дахь км зам  дээр дэлбэрчээ. Интерфаксын мэдээлж буйгаар дэлбэрэлт 150 грамм тротилтай тэнцэх хэмжээний байжээ. Дэлбэрэлтээс хойш Интернетэд төдийлөн нэрд гараагүй нэгэн сайтан дээр уг хэргийн газраас хийсэн дүрс бичлэгийг тавьсан байжээ.”Рейтер агентлагийн мэдээлснээр ”Анархистууд” уг ажиллагааг зохиохдоо замын цагдаагийнханд зориулсан бөгөөд, зориудаар хүний амь эрсдэхгүй, хохиролгүй байхаар тооцсон байжээ. Идэвхтэнүүдийн мэдэгдснээр энэхүү дэлбэрэлтийг замын цагдаагийн “буруу гарынхны”үйл ажиллагааг эсэргүүцэж зохиосон ажээ.