Орос улсын “Союз-ТМА” сансрын  хөлөг   Байконураас Олон улсын сансрын станц руу хөөрлөө.   Роскосмос мэдээлснээр уг төхөөрөмж тооцоолж байснаар  тойрог замд орсон байна. “Союз “ сансрын хөлөг нь оросын иргэн Сергей Волков, японы сансрын агентлагийн төлөөлөгч Сатоси Фурукава болон НАСА гийн одон орон судлаач Майкл Фоссума нарыг  Олон улсын сансрын станцад хүргэх юм.  Шинэ баг станцын гадаргуунд төхөөрөмж байрлуулж, нилээд хэдэн туршилт хийх юм. Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль тарьж, шинэ төрлийн бактерийг гарагж авна. “Союз” хөлөг, олон улсын сансрын станцтай 6-р сарын 10 нд залгагдах  ёстой аж.