Анх тэднийг харахад залуу хөл бөмбөгчид байна гэж бодогдох боловч ерөөсөө ч тийм биш. Эдгээр хөвгүүд  Оросын спортын хамгийн залуу  төрөл хөл бөмбөгийн фристайлын шүтэн бишрэгчид юм. Хөл бөмбөгтэй нийтлэг зүйл нь гэвэл зөвхөн бөмбөг, өмсгөл юм. Фристайлчууд өөрсдийн сонирхлоо гоо сайхныг үнэлдэг  уран гулгалт, уран гимнастикийн төрөлтэй харьцуулдаг. Хэрвээ хөл бөмбөгт “гол” оруулах нь чухал бол  фристайлд- гоё хөдөлгөөн- трюк хийх нь чухал ажээ.

    Гэхдээ хөдөлгөөнийг урьд өмнө ч гэсэн хийдэг л байсан . ХХ зууны эхэн үед тамирчид биш, харин циркийн болон өөр бусад өвөрмөц урлагийнхан  хийдэг байжээ.  Өнгөрсөн зууны 70- аад онд  тэдгээрийн зарим нэг арга барилуудыг хөл бөмбөгчид авч хэрэгжүүлэх болсон юм. Хамгийн эхний хүн бол Диего Марадонна юм.  Тэр “дэлхийг тойрох” нэртэй алдарт трюкээ анх үүнээс эхэлжээ. Фристайл нь нилээд хожим тусдаа бие даасан урлаг  болсон юм. Харин түүнийг дэлхийд нэрд гаргасан зүйл бол  хостинги - дүрс бичлэгүүд юм. Орос болон бусад орнуудын олон мянган залуус эдгээр  бичлэгийг ашиглан трюкийг өөрсдөө хийж суралцаж байлаа.  

    Ихэнх тохиолдолд тамирчид өөрсдөө нэг зүг тийш трюкийг хийж сурсан байдаг: энэ нь бөмбөгийг толгойгоороо юм уу хөлөөрөө,  босоо юмуу суугаагаар жонглёр хийх.  Чухамдаа эдгээр  чиглэлүүд нь орос, олон улсын  аврага шалгаруулах тэмцээнүүдийн хөтөлбөрт багтжээ. Хөл бөмбөгийн фристайлд, хөл бөмбөгийн нэгэн адил гар оролцохыг хориглосон байдаг байна.Чөлөөт тоглогч фристайлчууд, трюк хийхэд ямарч насны  хүн суралцаж болох бөгөөд тэр ч бүү хэл хөл бөмбөгний хаалганы өмнө нэг ч зогсоогүй хүн ч болно гэж ярьцгаадаг. Тэгээд ч фристайлчуудын дунд хөл бөмбөгчид талаас бага хувь байдаг ажээ.