Грек улс санхүүгийн хямралд тулж ирээд байна. Европын холбоо хувийн хөрөнгө оруулагчдад тус улсын өрийн асуудлыг шийдвэрлэхэд туслах санал гаргасны дараа шинжээчид ийм  дүгнэлтэнд хүрчээ. ЕХ-ны Сангийн яам грекийн улсын облигац барьдаг хувийн банк, санхүүгийн байгууллагуудад, тэдгээрийг нь  нилээд урт  буюу долоон жил хүртэлх хугацаанд төлж дуусгах үнэт цаасаар солих санал гаргажээ.  Ийм арга хэмжээ авснаар Грекийн төсвийн хомсдлыг арилгахад зориулж нэмэлт З0 тэрбум евро олгож буй юм.  Хэрвээ хөрөнгө оруулагчид энэхүү саналд онцгой хандахгүй юм бол Европын банк эцсийн арга хэмжээ авахад бэлэн байна. Жишээ нь: хуучин облигацуудыг барьцаанд авахыг зогсоож, зөвхөн шинүүдтэй ажиллана. Хувийн банкуудад хэрхэн хандаж буй нь ямар нэгэн байдлаар хатуу байгаа мэт боловч, Грекд хямрал үндсэндээ эхэлсэн гэдгийг тодорхойлж байна. Энэ нь хууль зүйн бүртгэгдээгүй байгаад учир байгаа юм гэж “Оросын дуу хоолойд” “Капитал” удирдлагын компаний ерөнхий шинжээч Федор Наумов тайлбарлаж байна. «Макроэдийн засгийн талаас нь харвал Грек улс нь дампуурчээ. Улс орон нь эдийн засгийн өсөлтгүй.  Маш их өртэй тэр нь ДНБ-нээс 100 % их, төсөвт маш их хомсдол үүссэн.  Ийм тохиолдолд нөгөө татвараас цугларсан мөнгөний урсгалаар өрийг төлөх ямарч боломжгүй, тэрч бүү хэл, хүүгий нь ч төлж дийлэхгүй болоод байгаа юм. Ингэхдээ зарлагыг багасгаж, татварыг нэмэгдүүлэх ч ямарч боломжгүй юм» гэж Федор Наумов хэллээ.

     ЕХ-ны эдийн засгийн уналтыг  хууль ёсоор хүлээн зөвшөөрөхгүй  буйг нь ойлгож болох юм гэж шинжээчид үзэж байна. Хямрал аль эсвэл өрийг иж бүрнээр шинэчлэх үйл ажиллагааг  явуулах  нь шинээр зээл олголтод хаалт болж буй юм. Европын холбооны нэг л оронд хямрал гарвал, тэр нь бусад гишүүн орнуудад муугаар нөлөөлөх болно.  Энэ нь томоохон  санхүүгийн хямралыг  ч чирч мэдэх юм. Грекийн хувьд бол нилээд хэцүү байдалд ороод байгаа юм.Түүнээс ЕХ санхүүгийн тусламжийн оронд төсвийн хатуу бодлого явуулахыг шаардаж байна. Энэ нь тус улсын нийгэмд бухимдал бий болгож,  улс төрийн хямралын шалтаг болж мэдэх юм гэж Федор Наумов үзэж байна. «Грек улс нь ийм  тохиолдолд санхүүгийн чадваргүй гэдгээ зарлаж болох юм.  Гэхдээ хэрвээ үүнийг ЗГ хийх юм бол, тэр юуугаар ч өөрийнхөө зарлагыг нөхөж чадахгуй.  Яагаад гэвэл чухамдаа Засгийн газар нийгмийн маш их амлалтуудыг өгч байсан учраас, одоо түүнээс татгалзах нь туйлын хэцүү болоод байгаа. Хүмүүс гудамж, талбайд гарч бүхнийг сүйтгэж эхэлнэ. Тэдний  төсөвт цоорхой байгаагаас, ямар нэгэн юмаар бөглөх хэрэгтэй, одоогийн нөхцөлд бол зээлийн хөрөнгөөр. Нэг талаас бол тэд өөрсдөө дампуурлын өмнөөс явж, энэ тухайгаа: бид өөрсдийн ард иргэдийг гомдоохыг хүсэхгүй байна. Тэрний оронд бид гадаадын хөрөнгө оруулагчдыг гомдоож орхье гэж хэлж болох юм л даа. Гэтэл нөхцөл байдал,  хэрвээ тэд гадаадын хөрөнгө оруулагчдыг гомдоох л юм бол, тэд өөрсдийн иргэддээ төлөх юмгүй үлдэнэ» гэж Федор Наумов тэмдэглэлээ.

     Шинжээчдийн үзэж буйгаар Грек улсын эдийн засгийн хямрал нь тус улс европын холбоонд элссэн үеэс эхлэсэн байна.  Тус байгууллагад элсэх гэж үнийн тэнцвэрт бодлого явуулснаас болж грекийн эдийн засгийн үндсэн салбаруудыг уналтанд оруулсан гэж Эдийн засгийн дээд сургуулийн  Банкны хүрээлэнгийн  захирал Василий Солодков үзэж байна. «Грекийн эдийн засагт еврог гүйлгээнд оруулснаас мөнгөний ханш 300 % унасан. Энд юу болсон бэ гэхлээр зэрэг  жишээ нь, та кафед нэг зууш авч л дээ тэр нэг үнэтэй байж,  гэтэл тэр зууш Германд 3 дахин  үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл, үнэ  З дахин өсчээ. Эндээс л ийм үнэ ханшийн уналт гарч, хэдэн 100 % өссөн байдаг юм.  Энэ бүгд нь мэдээж хэрэг нөгөө сайхан юм үзэх гэж яваа жуулчдыг ч  бас дайрсан байгаа. Урьд өмнө тэд Грек рүү их явдаг байсан. Хамгийн хямд тусдаг амралт, аялал байв. Дараа нь хамгийн үнэтэй болж хувирсан, аз болоход өөр хямд төсөр зардлаар амрах газар байсаар. Эндээс үзэхэд жуулчны бизнес ч бас Грекийн эдийн засгийг сөгдүүлсэн ажээ гэж Василий Солодков хэллээ.

      Грекээс өөр эдийн засгийн хүнд байдалд  Португал, Ирланд ороод байгаа гэдгийг сануулая. Америкийн Business Insider  сэтгүүлийн тайлбарласнаар  ойрын 5 жилд эдгээр орнуудад санхүүгийн хямрал болох ажээ. Энэхүү хямралын гол шалтгаан нь дахиад л нөгөө евро бүсийн  зарим нэг орнуудын нийгэм-улс төрийн хямралын асар их  үнээр тогтвортой байдлыг бий болгосон  Европын холбооны буруу бодлоготой холбоотой юм. Европын холбоо  задарч эхлэж   мэдэх юм гэж шинжээчид ярьцгааж байна. Хэрэв тэгвэл улс орнууд өөрийн улс төр, эдийн засгаа аврахын тулд  евро бүсээс гарч магадгүй болоод байна нь дамжиггүй юм.