Ливийн байдлыг зохицуулах асуудал хариуцсан Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов өнөөдөр Бенгазид  зуучлах үүрэгтэйгээр ливийн сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхээр ирээд байна. “Бид Ливи улстай, ливийн ард иргэдтэй харилцаатай байдгаа их үнэлдэг юм” гэж Маргелов ИТАР-ТАСС мэдэгджээ.  Ливи улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Москва тууштай дэмждэг юм. Ливичууд өөрсдийн ирээдүйг бие даан тодорхойлох  чадвартай юм“ гэж ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч хэлжээ. Тэрээр цааш  хэлсэн үгэндээ удтал үргэжлжилж буй  зэвсэгт мөргөлдөөн нь хүмүүнлэгийн  байдлыг зөвхөн Ливид муутгаж  байгаа төдийгүй түүнтэй хил залгаа, ливийн дүрвэгсдийг хүлээн авч байгаа  орнуудад ч нөлөөлж байна гэв.  “Энэ бүгд нь бүс нутагт тун аюултай байдал бий болгож мэднэ”гэж тэр цохон тэмдэглэв.