Монгол улсад болон Халимаг улсад хамтарсан мах, махан бүтэгдээхүүн  боловсруулах үйлдвэр байгуулах болно. Энэ тухай Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр мэдэгдсэн юм. Оросын хөдөө аж ахуйн орлогч сайд Сергей Королёвын хэлснээр  Орос улс монгол малын махыг оросын зах зээлд нийлүүлэх туйлын сонирхолтой байгаа ажээ. Гурван жилийн өмнө монголын малыг хөлөөр нь оруулж ирж байсан юм. Гэтэл монголд малын шүлхий өвчин гарч, тус улсын мал эмнэлгийн хяналт  олон улсын хэм хэмжээнд  хүрэхгүй буй нь дээрх ажлыг хязгаарлахад хүргэсэн байна. Сергей Королёв хэлэхдээ «Өнөөдрийн байдлаар  Монголоос мах нийлүүлэхэд саад болж байгаа хамгийн гол асуудал мал эмнэлгийн асуудал байгаа юм. Бид монголын талтай хамтран малыг шүлхий өвчнөөс сэргийлэх  вакцинжуулалт  хийх гэрээ байгуулна.   Энэ бүх ажил нь оросын талын  малын эмч нарын хяналтан дор  буцалтгүй тусламжаар хийгдэх юм. Уг ажлын төлөвлөгөөг Орос улсын хөдөө аж ахуйн яам, Монгнол улсын хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран боловсруулсан юм. Одоохондоо бид монголын мал олон улсын стандартад нийцэхгүй, мал эмнэлгийн шаардлага хангалтгүй байгаа гэж үзэхээс өөр аргагуй юм.  Орос улс Монголоос хавьгүй их хэмжээний мах нийлүүлэх хүсэлтэйн дотор, юуны түрүүнд бод мал авахыг  илүү сонирхож байна. Одоогийн байдлаар  энэ нь боломжгүй байна» гэлээ.

       Монголоос мах нийлүүлэх нь нилээд  түвэгтэй ажил ажээ. Монголоос Оросын нутаг руу мах нийлүүлэхдээ тэдний өөрсдийнх нь баталгаатай гэж үзсэн аж ахуйгаас нийлүүлэх юм. Монголд тийм аж ахуй өнөөдөр  29 байна. Тэдгээр нь тус улсын 11 аймгийн нутаг дэвсгэр дээр байдаг ажээ. «Хэрэв Монгол улс мал эмнэлгийн тавигдаж буй шаардлагуудыг  хангаж, олон улсын стандартад нийцүүлэн  малын нядалгааг үйлдвэрийн хэмжээнд  аваачиж, зах зээлийн өрсөлдөх үнийг санал болговол Орос улс Монголоос  мах нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлнэ, ингэхдээ бүр хэд дахин ч нэмэгдэж болно гэдгийг би итгэлтэй хэлэх байна» гэж Сергей Королёв хэллээ.

    Өнгөрсөн зууны 60-80 онуудад ЗСБНХУ-д  БНМАУ жил тутам 40 мянгаас доошгүй тонн мах нийлүүлж ирсэн. Тэр үед монголын малын тоо толгой дөнгөж 20 сая байсан юм. Өнгөрсөн жил Монголын малын тоо 45 сая  толгойд хүрсэн, харин мах, махан бүтээгдэхүүний экспорт 6 мянган тонн байв.