Орос улсын Номхон далайн тэнгисийн цэргийн флотынхон  өнөөдөр Шанхайд ирлээ. “Адмирал Пантелеев” аврага онгоц, “Фотий Крылов” аврагч онгоцны багийнхан Шанхайд хоёр өдөр зочлох юм. Далайчид түлшээ базааж, хотын түүх дурсгалын газруудтай танилцан, хятадын мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ уулзалт зохиох юм. Наймдугаар сард хятадын далайчид Владивостокод  хариу  зочилох юм.