Оросын Газпром компани хятадын түншүүдтэйгээ яриа хэлэлцээгээ өнөөдөр үргэлжлүүлэх болно. Үүний өмнө тус байгуулагын төлөөлөгч Сергей Куприянов хэлэхдээ, тус компани нь хятадын талтай байгалийн хийн асуудлаар өөрийн тогтоосон үнээ хатуу тууштай хамгаалан  хэлэлцээг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн билээ.Газпром нь хятад улсад байгалийн хийг, Европд нийлүүлдэг тэр л орд газраас нийлүүлэх юм. Тиймээс энэ байгууллага хийн үнийг Европтой ижил байлгахаар зорьж байгаа юм.  Өнгөрсөн долоо хоногт  Москвад Орос-Хятадын ээлжит уулзалт болсон юм.  Хоёр тал байгалийн хийн эцсийн үнийг тохиролцоход тун богино алхам үлдсэн гэж хятадын тал  мэдэгдлээ.  ЗГ-ын шадар сайд Игорь Сечин “ Газпром” “CNPC” хоёр  компаниуд  6-р сарын  10-нд  хүртэл БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээг дуусгах ёстой гэж тэмдэглэлээ.