Йемений ЗГ ерөнхийлөгч Али Абдалла Салехыг эзгүй буйг ашиглан шуурхай, тайван замаар  засгийн эрхийг шилжүүлэх ёстой. “ Бид тайван замаар, засгийн эрхийг  дэг журамтай  шилжүүлэхийг  уриалж байна. Засгийн эрхийг нэн даруй шилжүүлэх нь ард түмний эрх ашигт нийцэх юм” гэж АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хилари Клинтон мэдэгджээ.  Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн ордныг буудах үед Йемений ерөнхийлөгч шархадаж, одоо Саудын Арабд мэс засал хийлгээд буй юм. Тус улсын дэд ерөнхийлөгч Абу -Раббу Мансур Хади улс орныг удирдаж байгаа. Тэрээр мэдэгдэхдээ, Салех хэдхэн хоногийн дараа эргэж ирнэ-гэж мэдэгджээ. Саудын Арабын албан ёсны төлөөлөгчид төвийг сахисан байр суурийг хадгална гэж мэдэгджээ. Гэхдээ АНУ. Европ  Салехыг Саудын нэгдсэн  вант улсад аль болохоор удаан байлгахыг хичээж байна гэж Рейтер мэдээлжээ. Салехын явсны дараа Санед  байдал нилээд намжаад  байна. Гэсэн хэдий ч Таиз, Зинжибарт байлдаан үргэлжилж байна.