Дэлхийд нэрд гарсан оросын загвар зохион бүтээгч Вячеслав Зайцевын цуглуулга болон 30 жилийн дотор түүний зохиосон хувцасны загварыг үзүүлэх арга хэмжээгээр «Бидний өв» оросын соёл урлагийн жил дутмын наадам Нью Йоркод нээгдлээ. АНУ,ОХУ-ын хоорондын соёлын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмэрийг   өндөр үнэлэн нэрт загвар зохион бүтээгчэд 6-р сарын 9-нд  одон гардуулна.

     Дэлхийд Вячеслав Зайцевыг «Улаан Диор» гэдэг. Тэрээр оросын «эрээн даавууны нийслэл» гэгддэг Иваново хотоос АНУ-д шууд хүрэлцэн очжээ. Энэ хотынхон шинэ загварын хувцасыг  нь бусдаас  түрүүнд үзсэн. Энэ нь тохиолдлын явдал бишээ. Бүтээлч  үйл ажиллагаа нь чухам эндээс эхлэсэн билээ. «Гол төлөв эмэгтэйчүүд амьдардаг хотод төрж өссөнөөрөө  бахархаж байна. Өөрийн хамгийн сайхан бүтээлүүдийг эмэгтэйчүүдэд зориуллаа. Гоо үзэсгэлэнт эмэгтэйчүүд намайг бага балчир байхад хүрээлж байсан гэж Вячеслав Зайцев хэллээ.

    Тэрээр оросын үндэсний ба сонгодог, дорно дахины уламжлалт хувцасны онцлогийг шинэ цуглуулгадаа хослуулжээ. Тансаг дэгжин ганган хувцас, хурц өнгө, хээ угалз бүгдийг бишрүүлж байна. Улаан өнгийн олон янзын ялгаа давамгайлж байна. Хятад торгоор оёсон  хувцас сонгодог  загвартай дорнод дахины хээ угалзаар чимэглэгдсэн байна. Вячеслав Зайцев олон янзын өнгийг онцгой нийцүүлж, энгийн загварыг баримталж байна. «Сонгодог  загвар  миний хувцасны загварыг  тодорхойлдог. Сонгодог арга маяг үүрд оршино. Хүн анхаарлын төвд байх ёстой. Гэвч дүр төрх нь хүрээлэн буй орчиндоо нийцэх ёстой. Тансаг хувцас хүнийг баярлуулна. Улаан өнгө намайг баясгалантай болгодог. Иймээс цуглуулга маань өнгө,хөдөлгөөн төгөлдөр байна» гэж Вячеслав Зайцев хэллээ.

    Иванов хотын үзэсгэлэнт эмэгтэйчүүд нэрд гарсан нутаг нэгтний  зохиосон шинэ цуглуулгын хувцасыг өмсөж үзүүлжээ. Тэгэхдээ ер бусын нөхцөлд Ивановогийн эрээн даавуун музейг аж үйлдвэр, урлагийн музейтай холбосон газар дорхи урт  гарцад үзүүлсэн байна. Вячеслав Зайцев Ивановод моодны аж үйлдвэрийг хөгжүүлэхэд аль болохоор туслаж байна. «Вячеслав Зайцевын ачаар Иваново аажмаар  «моодны хот» гэдэг статустай болж байна гэж Иваново дахь Нэхмэлийн академийн профессор Наталья Мезонова хэлээд «Зайцев  «шавхагдаж дуусашгүй» билэгт авъяастай хүн юм. Гэрэл туяаг маш чадамгай ашиглаж байна. Ямагт шинийг санаачлагч  зүтгэлтэн. Тэрээр насаараа нөр их ажил хийж ирсэн ч дэлхийг хүүхдийн нүдээр харж байдаг. Үзэсгэлэнг энгийн зүйлтэй гоц хослуулах нь Зайцевын давуу тал юм. Дэлхийд түүний бүтээлүүдтэй тэнцэх зүйл алга» гэв.

    Нэрд гарсан загвар зохион бүтээгч үнэхээр ажилласаг хүн юм. Тэрээр моодны лабораторийг удирдаж, лекц уншиж, уран зураг, гэрэл зураг, зураасан зураг сонирхож байна. Тэрээр байшингийн нүүрэн талд варан чимэг хийх санал хүлээн авчээ. Мөн өөрийнхөө уран зургийг тоон аргаар италийн даавуу ба цамцан дээр хэвлэх төлөвлөгөөтэй байна. «Маш их төлөвлөгөөтэй. Эрүүл  байвал болно» гэж нэрд гарсан загвар зохион бүтээгч Вячеслав Зайцев инээмсгэлэн хэллээ.    

    Гэрэл зураг