Автомашин угсрах шинэ дэглэмийг Орост нэвтрүүлснээр үндэсний автомашины аж үйлдвэрт оруулах хөрөнгө хоёр дахин нэмэгдэнэ. Урьдын  ёс журмын үед  оросын эдийн засагт хоёр тэрбум гаруй доллар оруулсан бол ойрын гурван-дөрвөн жилд мөн үзүүлэлт таван тэрбумд хүрнэ.Дэлхийн автомашины тэргүүлэх компаниуд хэдэн жилийн өмнө өөрийн үйлдвэрүүдийг Орост нээж эхлэв. Машины үйлдвэрлэлд хэрэглэх оросын эд ангийн хэмжээг аажмаар нэмэгдүүлэх болзол тэдгээрт тавьсан билээ. Орост угсрасан гадаадын машинууд эрэлт хэрэгцээтэй болсон. Эдгээр машины чанар найдвартай машин үйлдвэрлэгч гэгдсэн Герман, АНУ болон өөр гүрэн улсуудад үйлдвэрлэснээс дутуу биш байна. Орос улс худалдааны хэмжээгээр Европт Германы дараа хоёрт оров. Хожим эдийн засгийн хямралд нэрвэгдэж, үйлдвэрлэл, худалдаа түр зуур унав. Дараа нь оросын автомашины зах зээл ахин өрнүүн хөгжиж эхэллээ.Мөн үед машин аж үйлдвэрийн аргаар угсрах илүү хатуу болзолд шилжсэн нь цаг үеэ олсон алхам гэж шинжээчид үзэж байна. Компаниуд шинэ үйлдвэр барьж эсвэл жилд 300 мянганаас цөөнгүй машин үйлдвэрлэх үйлдвэруудээ сэлбэн шинэчлэх ёстой. Түүнчлэн хөдөлгүүр болон хурдны хайрцаг Орост үйлдвэрлэнэ. Орон нутгийн эд ангийн үйлдвэрлэл 60 хувьд хүрэх ёстой.

      Аж үйлдвэр, худалдааны яам, эдийн засгийн хөгжлийн яам Volkswagen, General Motors нэгдэл, АвтоВАЗ,Renault-Nissan,Ижавто,КАМАЗ нэгдлүүд, Sollers-Ford хамтарсан компаниудын нэгдэлтэй нэмэлт дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Нийт орчин цагийн 100 загвар үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ  жилд 2 саяад ойртуулна. Дэлхийн автомашины том компаниудын ажлын болзолыг улам хатуу болгоогүй гэж зарим шинжээч үзэж байна. Тэд баримт бичигт нэгэнт гарын үсэг зурсан бол тодорхой хэмжээгээр найр тавьсан бололтой. Ойрын үед бусад компани нэгдэж мэднэ гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн шинжээч Никита Масленников онцлоод « Энэ нь манай орны автомашины зах зээлд ашигтай. Учир нь чанар сайтай машины загварын  үйлдвэрлэл баталгаатай нэмэгдэж, машин сонирхогчдод хүртээлтэй болж байна. Автомашины эд ангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь гадаадын компаниудын хувьд шинэ зүйл биш. Харин манай орны хувьд энэ нь машин, хими, нефтийн хими, төмөрлөдөг, хөдөлгүүрийн үйлдвэрлэлийг хүгжүүлнэ гэсэн үг. Энэ нь үнэхээр маш чухал юм. Соёл иргэншилт авто ертөнц ийм замаар хөгжиж байна» гэв.

      Японы Nissan болон өөр компаниуд Орост ажиллаж байна. Иймээс Японоос эд анги  тотгвортой нийлүүлэх асуудал тулгарсан. Тус улсад болсон хэрэг явдал Орост авто эд ангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхой бус байна гэж шинжээч үзэж байна. «Энэ онд японы автомашины аж үйлдвэр 20-30 хувиар буурна гэж ярьцгааж байна. Харин  орон нутагт авто эд ангийн үйлдвэрлэл хангалтгүй байна. Эд анги  Японоос тасралтгүй нийлүүлэхэд хэцүү юм. Ийм нөхцөлд эд ангийн үйлдвэрлэлийг оросын зарим нутагт төлөвшүүлж болох байх. Харин зах зээлийн этгээд бүр өөрийн стратегитэй байх ёстой» гэж Масленников хэллээ. Аж үйлдвэрийн аргаар угсрах шинэ болзол эд анги үйлдвэрлэгчдэд хамаатай. Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр бол яам 191 компанитай санамж бичит гарын үсэг зуржээ.Хэлэлцээрүүдэд 2013 оны 12-р сард гарын үсэг зурна. Харин 30 компанитой  энэ онд  гарын үсэг зурах юм.