Хятадын өмнөд хэсгийн Гуйчжоу мужид үер буусны улмаас  430 гаруй мянган хүн хохирол амсчээ.  Сүйрэлд 14 тосгоны 100 мянган хүн өртөөд байна. Үерийн усанд 9 мянган байшин  янз бүрийн байдлаар сүйрсэн байна. Мягмар гаригийн өглөөний  байдлаар 14  хүн үрэгдэж, 50 гаруй хүн сураггүй алга болжээ. Ням гаригаас үргэлжлэн орсон усархаг  бороо нь үер болход хүргэжээ. Суурин газрууд гэрэл цахилгаан, холбоогүй болоод байгаа аж. Хятадын  ЗГ сүйрлийн төв рүү    төлөөлөгчдийг илгээн, байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгахаар ажиллаж байна.