Сирид Дамаскаас хойд хэсэгийн Жирс-эш-Шихр хот руу  хэдэн зуун зэвсэглэсэн этгээдүүд дайрсны улмаас 120 хүн амь үрэгдсэн тухай орон нутгийн телевиз мэдээлжээ. Мөн хэдэн арван хүн бас шархадсан байна. Түүнчлэн, шуудангийн салбарын байрыг дэлбэлжээ. Дайрагчид засгийн газрын байруудыг ч мөн шатаажээ гэж сирийн ХМХ мэдээлжээ. Уг дайралтанд хэдэн зуун хүн оролцсон байна. Тэдний заримд нь пулемёт, гранатшидэгчүүд байжээ. Дайрагчид хүчний байгууллагынхантай тулалдах үедээ нутгийн иргэдийг бамбай болгон ашигласан байна. Зарим иргэд телевизээр дамжуулан хэв журам тогтооолгохоор цэргийнхнийг ирүүлэхийг хүссэн байна.