Энэ жил түймэр гарч эхэлсэн цагаас хойшхи  Орос улсад гарсан байгалийн түймрийн талбайн хэмжээ  2010 оны мөн үеийнхтэй харьцуулбал 3 дахин илүү байгаа аж. Одоо түймрийн талбай нь 618 мянган га талбайг хамраад  байна-гэж Оросын Онцгой байдлын яамнаас мягмар гаригт мэдэгдлээ. Өнгөрсөн жилийн зун болон намрын эхэн үед Орос улсад байгалийн ер бусын халуунаас болж  гал түймрийн аюул нүүрлэсэн юм. Тэр үед Оросын засаг захиргааны 19  нэгжийн 199 суурин газарт 382 мянган байшин шатаж, 62 хүн амь насаа алдсан юм. Тэр үед нийт хохирол 12 тэрбум рубль болсон  юм.