НАТО нь ПДХС –ийг Орос улсын эсрэг чиглэгдээгүй гэсэн  хууль эрхийн баталгаа өгөх нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. Энэ тухай “Интерфакс” агентлагт Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгджээ. Түүний хэлсэнчлэн Лиссабонд болсон Орос-НАТО гийн дээд хэмжээний уулзалтан дээр хоёр тал  мэдэгдэхдээ бие биенээ дайсагнах тал гэх юм уу,  аль эсвэл  тулгамдсан асуудал гэж үзэх биш, харин стратегийн түншлэлийн харилцаа тогтоох гэж оролдож буй түншүүд гэж үзэх нь зүйтэй юм гэжээ. Ерөнхий нарийн бичгийн даргын үзэж буйгаар талууд харилцан итгэлцлийг  бэхжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд, үүний тулд  Орос, НАТО нь улс төрийн яриа- хэлцээ, маргаанаа  өргөжүүлэх шаардлагатай байна гэв.     Хуулийн хүнд найруулгуудыг  бүх 29 оронд  хэлэлцэн батлахад хүнд байх болно гэж Фог Расмуссен цохон тэмдэглжээ. “ НАТО нь Орос улс руу хэзээ ч дайрахгуй, үүнээс үүдээд  бид ч бас Орос улс энэ үүднээс  эвсэлд хандана гэдэгт найдаж байгаа тухайгаа би олон удаа нийтийн өмнө мэдэгдэл хийж байсан юм гэж Фог Расмуссен тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, тэрээр хэлэхдээ  НАТО болон Орос улсад харилцан итгэлцэл илүүүтэй хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн юм.