. Энэ баярыг бас Луугийн завьны наадам ч гэж нэрлэдэг байна. Энэхүү баяраар  зунзы  буюу хулсны навчинд боосон  янз бүрийн хачиртай цагаан будааны бөмбөлгүүдийг иддэг уламжлалтай аж. Түүнчлэн завиар уралддаг байна. Нарийхан урт хушуутай  завийг луугаар гоёж   чимж сүрлэг болгон  олон хүн сэлүүрдэн уралдах нь үнэхээр хөгжилтэй ажээ. Судлаачид энэ баярыг эрт дээр үеийн хүмүүс лусад мөргөн, лууг тахиж тэмдэглэж байсан гэв.