Сүүлийн таван жилд Орос улсад төрсөн хүүхдүүдийн тоо бараг дөрөвний нэгээр нэмэгдэв. Тэн хагас нь гэр бүлийн 2 дахь ба дараачийн хүүхдүүд юм. Хүн ам зүйн байдлыг сайжруулахад олон хүүхэдтэй айл зайлшгүй чухал гэж хүн ам зүйчид үзэж байна. Туйлын сайн гэр бүл дөрвөөс цөөнгүй хүүхэдтэй байх ёстой.

    Эдугээ цөөнхөн гэр бүл олон хүүхэдтэй. Одоо оросын хичнээн олон гэр бүл олон хүүхэдтэй вэ? Харамсалтай нь статистикийн газраас ч энэ асуултад лавтай хариу өгч чадахгүй байна. 1997 оноос хэддугээр хүүхэд төрсен тухай мэдээлэл цуглуулахгүй байна. Харин хүн ам  зүйчид эдгээр тоо баримтыг дурдаж байна. Оросын хүүхэдтэй бүх гэр бүлийг 100 хувиар бодвол 64 хувь нь ганц, бараг 30 нь хоёр, 6 нь гурван ба түүнээс олон хүүхэдтэй байна. Гэр бүл ШУ-ны үүднээс хоёр хүү, хоёр охинтой нийт дөрвөн хүүхэдтэй  байвал сайн  гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн Гэр бүл, хүн ам зүйн социалоги тэнхимийн эрхлэгч Анатолий Антонов хэлээд «Эдугээ гурван хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэй гэдэг. Тэгэх нь зөв биш. 3-4 хүүхэдтэй нь улс орны хүн амыг багасгахгүй хэвийн гэр бүл юм. Хүн амын хорогдолыг нөхөхийн тулд  таван ба түүнээс илүү олон хүүхэдтэй гэр бүлийг олшруулах хэрэгтэй. Эдүгээ эдгээр гэр бүл дөнгөж 2 хувь эзлэж байна» гэв.

     Сүүлийн 10 жилд Орос улсад гэр бүлийг төлөвшүүлэх загвар буурьтай өөрчлөгдөв.Эмэгтэйчүүд  хүүхэд төрөлтийг санаатайгаар хойшлуулж, боловсрол, албан тушаал ахих, санхүүгийн талаар биеэ даах зэрэг зорилтыг биелүүлэхэд илүү  их анхаарал тавьж, цаг гаргаж байна. Хөгжингүй бүх улсад ажиглагдаж байгаа мөн хандлага «ухамсарлтай хүүхэдгүй байх» таагүй хэлбэртэй болсон. Ийм саналыг дэмжигчид  гэр бүл  ердөө  хүүхэдтэй байхаас татгалзаж байна. Тэд Интернетийн тусгай форумд «хүүхдүүдээс илүү сонирхолтой тоглоом бидэнд байна» гэж бичжээ.

    Энэ нь гэр бүл төлөвлөлтийн асуудалд хандах ойлгомжтой хандлага эсвэл ерийн аминч үзэл гэж үзэх үү ? Зөвхөн  гэр бүл  сөнөхөд хүргэх байр суурь хэмээн хүн ам зүйчид нэрлэжээ. Өрнөд, Хойд Европт эмэгтэйчүүдийн 25-30 хувь нь хүүхэдгүй байж мэднэ. Орост мөн үзүүлэлт ийм өндөр биш гэж Анатолий Антонов хэлээд «Бид тусгай түүний дотор олон улсын судалгаа хийж, оросын байдлыг бусдынхтай харшуулдаг. Сайн дураараа хүүхэдгүй байх үзэгдлийн тухайд гэвэл манай байдал европын орнуудынхаас илүү сайн нааштай байна.Тухайлбал Германи, Франц, Англи болон скандинавын орнуудад сайн дураараа хүүхэдгүй байхад тааламжтай хандаж байна. Өрнөд Европт тийм хүмүүсийн тоо манайхаас илүү олон» гэв.

    Хүүхэд төрүүлэх шийдвэрт нь нийгмийн бодлого, янз бүрийн тэтгэмж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ тус дөхөм үзүүлнэ. Ийм нөхцлийг бүрдүүлэх нь төр засаг, нийгмийн зорилт юм. Орос улсад эх нялхсдыг дэмжих хөтөлбөр түүний дотор  2 дахь хүүхэд төрвөл 10 мянган долларын тэтгэмж олгох арга хэмжээ цаашид үргэлжлэх юм. Хүн ам зүйн байдлыг сайжруулах нь төр улсын хувьд урьтлал болсон. Хүн ам зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна нийгэмд олон хүүхэдтэй гэр бүлийн нэр хүндийг дээшлүүлэх хэрэгтэй гэж олон хүүхэдтэй эцэг эхчүүд тэмдэглэж байна.Тэд  «Олон хүүхдтэй байх нь нэр төртэй үйл хэрэг мөн», «Олон хүүхэдтэй байх нь нэг ёсны моод болсон», «Олон хүүхэдтэй байвал сайн!» зэрэг  уриан дор интернет-форумд нэгдэж байна.