Японоос ирэх түгшүүртэй мэдээнүүдийн дунд  Герман улсаас АЦС-ыг татан буулгах төлөвлөгөө батласан тухай  мэдээ иржээ. АЦС-ыг шат шатаар ашиглалтаас гаргаж, улмаар    2022 он гэхэд бүр мөсөн хаах ажээ.  Энэхүү станцыг хаах болсон явдал нь түүний ашиглалтын хугацаа хэтэрч буйтай холбоотой юм байна.Эхлээд хамгийн урт настай 1980 оноос өмнө  баригдсан 7 цөмийн станцыг хаах юм. 2022 он гэхэд хамгийн шинэ гурван АЦС-ыг зогсооно. Гэрэл цахилгааны хомсдол гаргахгуйн тулд цөмийн нэг  эрчим хүчний станцыг үлдээхээр шийдвэрлээд байна. Энэ хуулийн төслийг 6-р сарын 30-нд  Бундестагт хэлэлцэх ажээ.