«Цөмийн эрчим хүчийг хөгжлийн  завсарлага буюу үргэлжлэл» –  6-р сарын 6-8 ны өдрүүдэд Москвад болох Олон улсын  “Атомэкспо-2011”  чуулганы гол сэдэв юм. Уг арга хэмжээнд дэлхийн цөмийн тэргүүлэх орнууд оролцох  юм, үүнд: Япон, Франц, Унгар, Аргентин болон ОХУ.

   Японы Фукусима АЦС  дээр гарсан ослын дараа хүн төрөлхтөн цаашид цөмийн станц хэрэгтэй эсийг нилээд хатуу бодох болсон.  Герман улс тэрнийг барихаа больж, байгаагаа явцын дунд шат дараалан хаахаар шийджээ.  Бусад улс тухайлбал, Франц экологийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэхээс яасанч татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн.   Цөмийн эрчим хүчийг сэргээх тухай яриа саяхнаас 6-р сарын 1-нээс л  нэг намжилаа байна. Гэхдээ Саудын Араб 2030 он хүртэл нутаг дэвсгэр дээрээ 16 том цөмийн тогоо байгуулах бодолтой буйгаа мэдэгдсэн төдийгүй үүнд 100 гаруй тэрбум доллар зарцуулах гэнэ.

      Одоогийн нөхцөлд АЦС-ын аюулгүй байдлыг хангах шинэ шаардлагуудыг боловсруулах нь хамгийн юунаас чухлаар тавигдаж байна гэж  Төрийн думын эрчим хүчний асуудал хариуцсан байнгын хорооны орлогч дарга Константин Зайцев мэдэгдээд «Цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхээр зорьж буй олон улсын хамтын нийгэмлэгүүдийн бүх төлөөлөгчид өнөөдөр түүний цаашдын ирээдүйн тухай хэлэлцэн ярилцах нь нэн чухал байна. Юуны түрүүнд энэ нь аюулгүй байдлын асуудал юм.  Олон улсын ямар хууль эрхийн баримт бичгүүдээр цөмийн зах зээлийг зохицуулж болохыг бид ойлгох нь чухал байна. Ямар зүйл дээр бид зорилгод нийцүүлэн ажиллах ёстой вэ. Тиймээс өнөөдрийн хувьд  олон улсын гэрээ хэлэлцээн дээр үндэслэсэн олон улсын  нэгдэл чухал байна. Орчин үеийн цөмийн эрчим хүчний үндэс суурь нь цөмийн түлшний мөчлөгийг олон улсын чанартай болгох  явдал юм. Ихэнх орнууд цөмийн эрчим хүчний хэрэглэгчид байгаа шүү дээ. Тэд бие даан энэ бүх цогцолбор арга хэмжээг явуулж үл чадна» гэв.

  Цөмийн эрчим хүчний  станцууд нь одоогийн байдлаар дэлхийд үйлдвэрлэж буй эрчим хүчний зургааний нэгийг үйлдвэрлэж байна. Энэ бол маш их үзүлэлт. Энэхүү үзүүлэлт  нь АНУ ын  “Тримайл-айлендын”болон Чернобылийн 4-р тогоо, саяхны Японд гарсан Фукусимагийн осол гараагүйсэн бол хавьгүй их байх байсан юм гэж оросын цөмийн мэргэжилтэн Булат Нигматулин ярьж байна. «Цөмийн эрчим хүчний хувь гэх юм бол, хэрвээ бид энэ зууны цаашдын 20-50 жилийг авч үзэх юм бол хүн төрөлхтөний эрчим хүчээр хангах чадалтай нөөц юм. Энэ утгаараа эрдэмтэд нийгмийн өмнө өртэй болж хувирч байгаа юм. Ямар утгаараа вэ гэвэл мэргэжилтнүүд осол гаргасан. Нөгөө талаас нь гэвэл, энэхүү технологи нь цаашид хөгжих нь ойлгомжтой шүү дээ» гэж Булат Нигматулин хэллээ.  

    Одоохондоо дэлхийн нэгдсэн цөмийн аюулгүй байдлын хэвийн хэмжээний суурь алга. Ямарч АЦС хэрэглэгчдийн шаардлагыг л хангах ёстой. Хэрвээ станц нь газар хөдлөлт,  цунами гардаг тийм бүс нутагт баригдаж байгаа бол түүний шаардлага маш хатуу тавигдах ёстой.  Тусгай зураг төслүүд зориулж гаргах хэрэгтэй. Одоо ашиглагдаж  байгаа  АЦС-ууд нь ихэнхдээ хувийн компаниудын удирдлага дор байна.  Гэхдээ АЦС-ыг хувийн компанийн хяналтанд  бүрэн  өгч болохгүй. Улсын хяналт заавал байх шаардлагатай. АЦС дээр улсын хяналт нь үндэсний болон олон улсын хэмжээнд байх бөгөөд, маш хатуу тодорхой нормативтай байх ёстой.

     “Атомэкспо-2011” чуулган нь орчин үеийн хамгийн сүүлийн ололтуудтай танилцуулж байна.Оросын байгалийн хийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Төрийн думын дэд тэргүүн Валерий Язевын үзэж буйгаар Орос улс дэлхийд хамгийн  шилдэг цөмийн технологитой. «Бид цөмийн эрчим хүчнээс татгалзах гээгүй. Өнөдөр бид төлөвлөсөн ВВЭР -1000 тогоог барьж байгуулж байна.  Түүний тогоо нь хамгийн хурдан БН-800 нейтроноор Белоярскийн цөмийн эрчим хүчний станц дээр баригдаж байгаа бөгөөд, БН-1200 төсөл нь төгсгөлийн шатандаа явж байна. Эдгээр тогоонууд нь хурдан нейтрон дээр бөгөөд үүнээс өмнө ашиглагдаж байснаас өөр юм. Одоо  шинэ үеийн БРЕСТ тогоо боловсрогдож байна. Ямарч осол гарсан тохиолдолд тэр өөрийгөө унтрааж чадна. Энэ нь түүний зохион бүтээлтэнд тооцогдсон байгаа. Өнөөдөр Орос улс энэ салбарт анхны хэвээр, тэргүүлж байна» гэж Валерий Язев тэмдэглэлээ.

     Москвад болж буй чуулган цөмийн эрчим хүч аль чиглэлд явж буйг яруу тод харуулах ёстой. Түүнийг зогсоох бараг боломжгүй, харин бодит өөрчлөлт оруулж болох юм.