Орос улс Европын Холбоонд аюултай гэдэсний халдвар гарсантай холбогдуулан  олон улсын комисс байгуулахаар санал гаргав.  Ийм саналтай буйгаа Оросын АЦ-ийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдлээ. Энэхүү  тахлыг мөрдөхөөр оросын мэргэжилтнүүдийг Европд явуулах саналтай байгаагаа  Онищенко илэрхийлэв. Түүнчлэн, тэр хэлэхдээ энэ ажлыг зохион явуулахад болон хүнс, хүнсний эргэлт, бараа үйлчилгээнд болоод тэдгээрийг орчин үеийн шаардлагад нийцэж буйд хамтран хяналт тавьж болох юм гэжээ.  Пүрэв гаригас Орос улсад ЕХ-нд гэдэсний халдвар гарсантай холбогдуулан тэндээс  нийлүүлж буй хүнсний ногоог оруулахыг хорьсон юм.